Шинэ жилийн баяр ойртож, зөрчилтэй холбоотой дуудлага нэмэгдэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Шинэ жил дөхсөнтэй холбоотойгоор зөрчлийн шинжтэй дуудлага ихэсжээ

Энэ сарын 14-ний өдрийн байдлаар Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт нийт 1967 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 742, гэмт хэргийн шинжтэй 97 дуудлага бүртгэгдсэн байна.

Цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй 68 үйлдлийг тухайн өдөрт нь шуурхай илрүүлж, өмнө нь бүртгэгдээд шийдэгдээгүй байсан долоон хэргийг нөхөн илрүүлсэн байна. Шинэ жилийн баярын үе эхлэхтэй холбоотойгоор иргэдийн зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл, түүнтэй холбоотой дуудлага, мэдээлэл цаашид өсөх хандлагатай байгааг онцолжээ.

102-т ирэх зөрчилтэй дуудлага Шинэ жилээр өсөв

Иймээс иргэдийг архи, согтууруулах ундааг зохистой хэрэглэх, олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдуулахгүй байх, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй