Шинэ жилийн гоёл: Гацуур модны галын аюулаас сэргийлэх зөвлөмж

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ГАЦУУР МОДНЫ ГЭРЛЭН ЧИМЭГЛЭЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД АНХААРААРАЙ

Шинэ оны баяр дөхөж буй энэ өдрүүдэд айл өрх бүр хоймортоо гацуур модоо засаж, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал, хүүхэд багачуудын баяр хөөрийг нэмдэг билээ. Гэвч баярын гол чимэг болсон гацуур мод, түүний гэрлэн чимэглэл нь галын аюул дагуулах өндөр эрсдэлтэй байдгийг анхаарах хэрэгтэй.

Гацуур мод нь хиймэл болон байгалийн аль нь ч байсан шатамхай чанар маш өндөртэй тул гал алдсан тохиолдолд хэдхэн секундын дотор дүрэлзэн асах аюултай. Иймд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, баярын өдрүүдээ айдасгүй өнгөрүүлэхийн тулд дараах аюулгүй байдлын дүрмийг мөрдөхийг зөвлөж байна.

Гацуур мод засахдаа анхаарах зүйлс:

  • Гэрлэн чимэглэлийн ашиглалт: Гацуур модны гэрлийг хоногийн турш тасралтгүй асаалттай орхихоос татгалзаж, хэрэглээгүй үедээ заавал унтрааж хэвших хэрэгтэй.
  • Хяналт тавих: Гэрлэн чимэглэлийг зөвхөн гэртээ хүнтэй үед болон сэрүүн байхдаа асаах нь цахилгааны богино холболтоос үүдэлтэй гал түймрээс хамгаална.
  • Утасны орооцолдоо: Гэрлийг асаахаас өмнө утсыг сайтар шалгаж, орооцолдоог нь гаргах шаардлагатай бөгөөд гэмтэлтэй утас ашиглах нь маш аюултай юм.

Цахилгааны ачааллыг хэтрүүлэхгүй байх, чанартай гэрлэн чимэглэл сонгох нь таны гэр бүлийг гэнэтийн аюулаас хамгаалах хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй алхам болно. Баяр наадмын үеэр сонор сэрэмжээ алдалгүй, аюулгүй байдлаа хангаж шинэ оноо баяр хөөртэй угтаарай.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй