“Шүтээн минь” тоглолт хоёрхон хоногийн дараа эхэлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
“Шүтээн минь” тоглолт хоёрхон хоногийн дараа эхэлнэ

Хип хоп урлагийн ноён оргилд заларсан “IceTop” хамтлаг фэнүүддээ зориулсан томоохон тоглолтоо энэ пүрэв гарагт буюу наймдугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна. «Шүтээн минь» нэртэй тус тоглолт “Аавуудын өдөр”-тэй давхцаж буйгаараа онцлог бөгөөд хип хоп соёлыг шүтэн биширдэг мянга мянган залуусын хүсэн хүлээсэн арга хэмжээ болох нь дамжиггүй.

Тоглолт 18:00 цагаас эхлэх бөгөөд тайзнаа зөвхөн “IceTop” хамтлагийн уран бүтээлчид төдийгүй, АНУ-аас тусгайлан уригдсан домогт “ONYX” хамтлаг оролцоно. Түүнчлэн Монголын хип хопын үе үеийн төлөөлөл болсон Tsetse, Desant, Digital зэрэг нэрт уран бүтээлчид ч мөн хамтдаа тайзнаа гарч, зургаан цагийн турш тасралтгүй мэдрэмж, эрч хүч бэлэглэхээр зэхэж байна.

Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Skin Entertainment” ажиллаж байгаа бөгөөд урьд өмнө Монголд зохион байгуулагдаж байгаагүй хэмжээний тайз засал, техникийн шийдэл, гэрэл, дуу, дүрсний өндөр түвшний бэлтгэл хангагджээ.

Хэрэв та энэхүү гал халуун үдшийг алгасахыг хүсэхгүй байгаа бол тасалбараа дараах сувгуудаар захиалан, гэртээ хүргүүлэн авах боломжтой:


Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment