Шуугиан тарьсан “The Mongolz” баг наадмын нээлтэд оролцоно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Шуугиан тарьсан “The Mongolz” баг наадмын нээлтэд оролцоно

2025 оны Үндэсний их баяр наадмын нээлт уламжлалт өнгө төрхөө хадгалах боловч энэ жил онцгой шинэчлэлтэйгээр зохион байгуулагдахаар болж байна. Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан нээлтийн ёслолд тив, дэлхийд Монголын нэрийг цуурайтуулсан шилдэг тамирчид, уран бүтээлчдийг хүндэт зочноор урин оролцуулахаар болсныг мэдэгдлээ.

Сүүлийн жилүүдэд монгол залуус олон улсын тавцанд улс орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, дэлхийд Монголын хүч чадал, авьяасыг таниулж чадсан. Тэдний хөдөлмөр, гавьяаг үнэлж, наадмын тайзнаа урих нь нийт монголчуудын бахархлыг илтгэх чухал алхам болж байна.

Энэ удаа уригдсан эрхмүүдийн дунд:

  • Дэлхийн аваргын дэд байранд шалгарсан “The Mongolz” цахим спортын баг,
  • “FIBA 3×3 World Cup 2025”-т мөнгөн медаль хүртсэн эмэгтэйчүүдийн 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг,
  • Монгол Улсын шатрын түүхэнд анхны дэлхийн медалийг авчирсан И. Цэлмүүн,
  • Азийн жүдо бөхийн аваргад холимог төрөлд хүрэл медаль хүртсэн шигшээ багийн гишүүд,
  • Дартсын өсвөр үеийн дэлхийн чансааг тэргүүлсэн Х.Тэргэл,
  • Математикийн олон улсын тэмцээнд түрүүлсэн Г.Хүслэн,
  • PUBG MOBILE-ийн Азийн аварга цолоо хамгаалж чадсан “Alpha Gaming” баг,
  • Олон улсын 500 оролцогчоос шалгарч 1-р байрыг эзэлсэн Т.Элбэгжаргал,
  • Ой тогтоолтын дэлхийн аваргаас тав дахь “Алтан цом”-оо хүртсэн Э.Аялгуу,
  • “Монте Карло-47” циркийн олон улсын наадамд амжилттай оролцсон Монголын циркийн уран бүтээлчид,
  • “Дэлхийн шилдэг баритон” дуучнаар шалгарсан Ардын жүжигчин Э.Амартүвшин,
  • “Berlin Music Video Awards”-т “Шилдэг дуу”-гаар шалгарсан MAGNET BRAIN,
  • Олон улсын хөгжмийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн Г.Гансүлд,
  • Бүжгийн спортын дэлхийн аваргаас гурван алтан медаль хүртсэн Монгол бүжигчид,
  • “Osaka Asian Film Festival”-д “Шилдэг жүжигчин”-ээр шалгарсан жүжигчин А.Түвшинбаяр нар багтжээ.

Эдгээр эрхмүүдийн амжилт зөвхөн хувь хүнийх нь төдийгүй улс орны нэр хүндийг тив, дэлхийн тавцанд өндөрт өргөсөн онцгой гавьяа юм.

Түүнчлэн, олон улсын цахим спортын тавцанд хүч үзэж буй “The Mongolz” багийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet Монгол ажиллаж байгааг онцлох нь зүйтэй. Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын цахим спортын хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй томоохон жишээ болж байна.

Монголын түүх, соёлын их баяр наадмыг дэлхийн хэмжээнд сурталчлах дараагийн том алхам бол энэ наадмын нээлтийн ёслол байх болно. Эх орныхоо төлөө зүтгэж, амжилтаараа манлайлагч залуусыг тайзнаа залах нь залуу үеийнхэнд итгэл, урам зориг өгөх билэг тэмдэг болж байна. болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй