Home Спорт Шуугиан тарьж буй Улаанбаатар Опен-2025: Х.Болортуяа алтан медалийн төлөө хүч үзнэ

Шуугиан тарьж буй Улаанбаатар Опен-2025: Х.Болортуяа алтан медалийн төлөө хүч үзнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Х.Болортуяа

2025 оны тавдугаар сарын 30-нд “Буянт-Ухаа” спортын ордонд үргэлжилж буй “Улаанбаатар Опен-2025” олон улсын чансааны оноо олгох тэмцээний хоёр дахь өдөр Монголын багийн хувьд онцлох амжилтаар үргэлжилж байна. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Хүрэлхүүгийн Болортуяа финалд шалгарч, алтны төлөө барилдахаар болжээ.

Тэрбээр “А” хэсгээс тэргүүлэн шалгарч, хагас шигшээд Туркийн шилдэг тамирчин, Европын аваргын мөнгөн медальт, U23 ангиллын дэлхийн хошой хүрэл медальт, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Европын аваргын алт, мөнгөн медальт Элвира Сулеман Камалоглуг 4:0-ийн харьцаатай цэвэр ялсан байна. Финалын өрсөлдөгч нь Энэтхэгийн Неха Неха бөгөөд тэрбээр U17 дэлхийн аварга цолтой, өсвөр болон залуучуудын Азийн аваргад гурван удаа түрүүлсэн туршлагатай бөх юм.

Мөн тэмцээний хүрээнд 50 кг-ын жинд Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Мөнхнар Энэтхэгийн тамирчин Нилам Ниламтай хүрэл медалийн төлөө барилдах боллоо. Сонирхуулахад, Нилам нь өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальтай бөгөөд U23 ангиллын Азийн аваргаар алтан медаль хүртэж байсан туршлагатай.

Үүнээс гадна 53 кг-ын жинд Монголын Ч.Отгонтуяа, О.Ариунзаяа нар хүрэл медалийн төлөө хоорондоо хүч үзэхээр болсон нь дотоодын өрсөлдөөнийг улам ширүүсгэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.