“Silk Way Star” шоуны финалыг UBS сувгаар шууд үзүүлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
И.Мишээл

Ази тивийн хэмжээнд анх удаа явагдаж буй “Silk Way Star” дууны уралдаанд 12 улсын шилдэг дуучид хүч үзэж байна. Энэ тэмцээнд Азербайжан, Армен, Гүрж, Казакстан, Киргиз, БНХАУ, Малайз, Монгол, Тажик, Туркмен, Узбек, БНСУ-ын уран бүтээлчид өрсөлдөж байгаа юм.

Казакстан улсад зохион байгуулагдаж буй уг шоуны төлөөлөгчөөр Монголын дуучин И.Мишээл сонгогджээ. Уралдаан нийт 10 үе шатаас бүрдэх бөгөөд хоёр дахь шатаас хасагдах системтэй тул И.Мишээл финалд үлдэж чадсан байна.

И.Мишээл: «Ямар ч дуун дээр монгол уртын дууны элементүүдийг оруулаад ирэхэд хүмүүсийн харц өөр болдог. Түүнийг хараад би үндэсний соёлоороо маш их бахархсан» хэмээн ярьжээ.

Түүнийг Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа санал болгосноор тэмцээнд оролцуулсан бөгөөд Сарантуяа өөрөө Монголоос шүүгчээр ажиллаж байна. Шүүгчдийн бүрэлдэхүүнд 12 улсын алдартай хүмүүс багтсан байна.

Тэмцээний гол мэдээлэл:

  • Хуваарь: Финал 11-р сарын 22-нд 20:00 цагаас Jibek Joly сувгаар (Казакстан цагаар), Монгол цагаар 23:00-аас UBS сувгаар шууд дамжуулагдана.
  • Ялагчийг тодруулах: 50% шүүгчдийн оноо, 50% онлайн санал асуулгаар шийднэ.
  • Санал өгөх: silkwaystar.org сайтаар орж дэмжигчээ сонгоорой.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй