Сингапурыг зорих 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
О.Хулан

Сингапур улсын талбарт зохион байгуулагдах “FIBA 3×3 Asia Cup” буюу Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох баг тамирчдын нэрс албан ёсоор тодорлоо. Тивийнхээ шилдэгүүдтэй ур чадвараа сорих манай эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос олон нийтэд танилцуулсан юм.

Энэ удаагийн Азийн аваргад эх орноо төлөөлөх тамирчид:

  • Эрэгтэй шигшээ баг: Э.Сугар-Очир, Г.Болор-Эрдэнэ, М.Чинхутаг, Н.Ганбаатар;
  • Эмэгтэй шигшээ баг: МУГТ О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл, Э.Нарангоо.

Тэмцээний оноолтын хувьд Монголын эрэгтэй шигшээ баг одоогоор “А” хэсэгт Тайванийн багтай багтсан бол эмэгтэйчүүдийн баг “В” хэсэгт Шинэ Зеландын шигшээтэй учраа таарчээ. Хэсэг бүрт урьдчилсан шатнаас эрхээ авсан нэг баг нэмэгдэж, өрсөлдөөн улам ширүүсэх төлөвтэй байна.

Ази тивийн аварга шалгаруулах энэхүү нэр хүндтэй тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс 5-ны өдрүүдэд үргэлжлэх хуваарьтай. Монголын баг тамирчид Сингапурын талбарт амжилтаа бататгаж, тивийнхээ тэргүүн эгнээнд өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй