StarLadder Budapest Major 2025: The MongolZ Ялах Боломж

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
The MongolZ багцад хүч үзэх Budapest Major 2025 боломжийн шинжилгээ – 1xBet Монголоос

Улирлын анхны мажор — BLAST.tv Austin Major 2025-д The MongolZ гайхалтай тоглож, гранд финалд шалгарсан ч аварга Vitality-д л ялагдсан. Харин одоо хоёр дахь мажор — StarLadder Budapest Major 2025-д түрүүлэх бодит боломж тэдэнд бий юу? Ялангуяа Vitality-гийн форм буурсан энэ үед асуулт улам сонирхолтой.

Формат ба Шагнал

Улирлын сүүлийн цахим спортын арга хэмжээ Унгар улсад 11-р сарын 24-ноос 12-р сарын 14 хүртэл болно.Тэмцээн Swiss системтэй гурван хэсгийн шат, дараа нь single-elimination плей-офф:

  • 1-р шат (11.24-27): 16 баг — 8 байр шалгаруулна.
  • 2-р шат (11.29-12.2): 8 урилга + 1-р шатны шилдэг 8 — 8 байр.
  • 3-р шат (12.4-7): 8 урилга + 2-р шатны шилдэг 8 — 8 плей-офф байр.
  • Плей-офф (12.11-14): 3-р шатны шилдэг 8 — CS2 дэлхийн аварга.

Зохион байгуулагчид гранд финалыг Bo5 форматаар тоглохоор зарласан. Энэ нь эхний хоёр мап дээр хожигдсон ч эргэн ирэх боломж илүү их гэсэн үг.

Шагнал: $1,250,000 (1-р байр $500,000). CS2-ийн эринд хоёр мажор дараалан авсан баг хараахан байхгүй (NAVI Copenhagen 2024, Spirit Shanghai 2024, Vitality Austin 2025).

Фаворитууд ба магадлалтай гэнэтийн багууд

3-р шатны урилга авсан багууд: FURIA, Vitality, Falcons, The MongolZ, MOUZ, Spirit, G2, paiN Gaming. Гэхдээ өмнөх шатнаас NAVI зэрэг амбицтай багууд гэнэтийн бэлэг барьж ч мэднэ.

Шилдэг 3:

FURIA Зуны амралтаас хойш гал цогтойгоор эргэн ирэлт хийж, 4 дараалсан аварга болоод байгаа: FISSURE Playground #2, Thunderpick WC 2025, IEM Chengdu 2025, BLAST Rivals Fall 2025 тэмцээний финалуудад MongolZ, NAVI, Vitality, Falcons-ийг тус тус ялжээ. Valve-ийн чансааг тэргүүлж яваа. Латвын YEKINDAR, Казахын molodoy нар багт нэмэгдсэн. 34 настай ахлагч FalleN 2 мажорын ялагч, 15 Bo5-ийн 14 ялсан туршлагатай. FURIA анхны дэлхийн аваргаа авах магадлал хамгийн өндөр.

The MongolZ 1xBet Монголоос ивээн тэтгэж буй залуу Монгол баг Austin Major-2025 мөнгө, Esports World Cup-2025 алт авч, Valve чансаанд #1 болсон анхны Монгол баг. Жилийн сүүлээр багийн эрч буураад байгаа ба  Senzu-ийн оронд controlez нөөцөөр тоглоно. Тэрээр сүүлийн хоёр тэмцээнд сайн үзүүлэлттэй тоглоод байгаа билээ. Магадгүй энэ солилцоо л Austin-д Vitality-г дийлэхэд The MongolZ-д дутагдсан хэсгийг нөхөх ч юм билүү.

Vitality Эхний хагаст ropz нэмэгдээд 6 тэмцээн ялж, ESL Grand Slam S5, Austin Major зэрэгт аваргалсан. Зуны амралтын дараа ялагдашгүй форм нь буураад байгаа: зөвхөн ESL Pro League S22 ялж, BLAST Open Fall, IEM Chengdu-д финалд хожигдсон. Гэхдээ аварга авах хамгийн магадлалтай баг гэж тооцогддог.

Магадлалтай гэнэтийн багууд: Falcons, MOUZ, Spirit, NAVI. Falcons, MOUZ 1 түрүүлэлт, 4 финал хожигдолтой. Spirit-ийн zweih, tN1R donk-ийг саатуулаад байгаа. NAVI-д бол makazze нь jL-ийг бүрэн орлож чадахгүй, харин w0nderful тоглолтын хувьд b1t-ээс тогтворгүй байгаа нь сул тал болж байна. Аз од нь таарвал фаворитуудыг ялах боломжтой.

Тэмцээн ойртоод байна— Valve-ийн Pick’Em Challenge-д фаворит багаа сонгоорой!

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй