Home Эрүүл мэнд Судалгаагаар батлагдсан: 1 тэрбум орчим залуус сонсголоо алдах өндөр эрсдэлтэй байна

Судалгаагаар батлагдсан: 1 тэрбум орчим залуус сонсголоо алдах өндөр эрсдэлтэй байна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
сонсгол алдагдах эрсдэл

Өсвөр үе болон залуу насны хүмүүсийн дунд чихэвч, чанга хөгжим, клуб зэрэг чимээ ихтэй орчинд байнга байх нь сонсголд хэрхэн нөлөөлдөг талаар томоохон судалгаа хийгджээ. Энэхүү судалгааны дүнг BMJ Global Health сэтгүүл нийтэлсэн бөгөөд 2000–2021 оны хооронд хийгдсэн сонсголын аюулгүй байдалтай холбоотой 33 эрдэм шинжилгээний ажлыг багтаасан байна.

Судалгааны багийн ахлагч, ДЭМБ-ын зөвлөх, Өмнөд Каролинагийн Анагаах ухааны их сургуулийн доктор Лаурен Диллардын мэдээлснээр дэлхий даяар 12-34 насны 670 саяас 1.35 тэрбум хүн сонсголд сөрөг нөлөө үзүүлэхүйц амьдралын хэв маягтай байгаа нь тогтоогдсон байна. Энэ нь дуу чимээтэй орчинд байнга байх, чихэвчээр удаан, чанга хөгжим сонсох зэрэг хүчин зүйлтэй холбоотой.

Хүний чих хамгийн ихдээ 85 децибелийн чимээ сонсоход тохиромжтой байдаг. Энэ хэмжээ нь дуу чимээтэй ресторан, үс хатаагч зэрэг ахуйн хэрэглээний төхөөрөмжтэй ойролцоо түвшин бөгөөд долоо хоногт 40 цаг хүртэл ийм чанга дууг сонсох нь эрсдэлгүй гэж үздэг. Харин ихэнх чихэвчнээс гарах дуу 105 децибел хүрдэг бол клубт дуугарах хөгжим 112 децибел хүртэл хүрдэг байна. Ийм өндөр түвшний чимээг удаан хугацаанд сонсвол сонсголын эсүүд гэмтэж, чих шуугих, бүр сонсголоо алдах эрсдэлтэй байдаг.

Судалгаанд оролцогчид дуу чимээний нөлөөг бууруулахын тулд зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэйг онцолжээ. Гаднын чимээг тусгаарлах чихэвч хэрэглэх нь дууг хэт чангалж сонсохоос сэргийлдэг бол клуб, концертын орчинд спикерээс аль болох хол зогсох, завсарлага авах, шаардлагатай үед чих хамгаалах хэрэгсэл зүүх нь ч мөн адил үр дүнтэй байдаг. Мөн дууг аль болох сул, богино хугацаанд сонсох дадал хэвшүүлэх нь сонсголын эрүүл мэндийг хамгаалахад тустай гэж судлаачид зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.