Сумын заан А.Тодмагнай 832 бөхийн барилдаанд арав даван түрүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
А.Тодмагнай

Сар шинийн баярт зориулсан, “Тарвалин” хийдийн нэрэмжит сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан өргөн дэлгэр боллоо. Нийт 832 хүчтэн зодоглосон тус барилдаанд Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат, “Бөх Билэгт” дэвжээний заан Амарсайханы Тодмагнай арав даван түрүүлж, үзэгч түмнээ баясгав. Тэрээр сумын наадмын хоёр түрүүтэй бөх юм.

Барилдааны шөвгийн бөхчүүдийг танилцуулбал:

  • Түрүү: Сумын заан А.Тодмагнай (Архангай, Өгийнуур)
  • Үзүүр: Сумын заан Б.Золбаяр (Төв, Угтаалцайдам)
  • Их шөвөг: Сумын заан Л.Отгонбаяр (Говь-Алтай, Дарви), сумын заан Б.Цогт (Төв, Дэлгэрхаан)
  • Дунд шөвөг: Сумын заан М.Цогтгэрэл (Орхон), сумын заан М.Өсөхбаяр (Төв), сумын заан Б.Лхагварагчаа (Завхан)

“NTV” телевизийн хамт олон түрүү бөхөд хоёр сая төгрөг, үзүүр бөхөд нэг сая төгрөг, харин их шөвөгт шалгарсан хоёр бөхөд тус бүр 500,000 төгрөгийн бай шагналыг өргөмжлөлийн хамт гардууллаа. Бага шөвөгт Говь-Алтай, Өвөрхангай, Баян-Өлгий, Архангай аймгийн заанууд болон Архангайн залуу бөх Б.Цэрэнбат нар шалгарч үлдсэн байна.

Сар шинийн цуврал барилдаан маргааш 12:00 цагаас аймаг, цэргийн харцага, начин цолтой бөхчүүдийн барилдаанаар үргэлжилнэ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй