Сурагчдын өвлийн амралтын хуваарьт өөрчлөлт орлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
2025-2026 оны сурагчдын өвлийн амралтын нэгдсэн хуваарь

Боловсролын яамнаас баталсан 2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу сурагчдын өвлийн амралт үе шаттайгаар эхэлж байна. Энэ хичээлийн жил гурван улиралтай байхаар зохицуулагдсан бөгөөд томуу, томуу төст өвчний тархалтаас сэргийлж өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгажээ.

Онцлох өөрчлөлт нь ахлах ангийн сурагчид ирэх Даваа гараг буюу 12 дугаар сарын 22-ноос эхлэн нэг долоо хоногийн турш цахимаар хичээллэсний дараа албан ёсоор амралтаа эхлүүлэхээр болсон байна.

Нийслэлийн сурагчдын амралтын хуваарь

Улаанбаатар хотын сурагчид 5-аас 6 долоо хоног амрах бөгөөд ирэх оны нэгдүгээр сарын 26-нд хичээл нь эхэлнэ.

  • Бага анги: 12 дугаар сарын 15-наас эхлэн 6 долоо хоног амарна.
  • Дунд анги: 12 дугаар сарын 22-ноос эхлэн 5 долоо хоног амарна.
  • Ахлах анги: 12 дугаар сарын 22-ноос амралт нь эхлэх боловч амралтынхаа сүүлийн долоо хоногт цахимаар хичээллэх зохицуулалттай.

Орон нутгийн сурагчдын амралтын хуваарь

Орон нутгийн сурагчдын хичээл нийслэлийн сурагчдаас нэг долоо хоногийн өмнө буюу нэгдүгээр сарын 19-нд эхлэх хуваарьтай байна.

  • Бага анги: 12 дугаар сарын 15-наас эхлэн 5 долоо хоног амарна.
  • Дунд анги: 12 дугаар сарын 22-ноос эхлэн 4 долоо хоног амарна.
  • Ахлах анги: 12 дугаар сарын 22-ноос амарна. Гэхдээ амралтын сүүлийн долоо хоногт цахим сургалтад хамрагдаад 1 дүгээр сарын 19-нд сургуульдаа явна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй