Home Энтертайнмент “Сургууль минь баяртай” тоглолт: GUYS хамтлаг 28 жилийнхээ ойд зориулан 28 дуу эгшиглүүлнэ

“Сургууль минь баяртай” тоглолт: GUYS хамтлаг 28 жилийнхээ ойд зориулан 28 дуу эгшиглүүлнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
GUYS

Монголын дуу хөгжмийн нэр хүндтэй хамтлагуудын нэг GUYS энэ оны тавдугаар сарын 31-ндСургууль минь баяртай” нэртэй анхны задгай талбайн тоглолтоо хийхээр зарлалаа. Тоглолт Social Pay Park-т буюу хуучнаар HIT Park-д 15:00 цагт эхэлнэ.

Энэхүү тоглолтын нэрийг 2008 онд “My UB” цомогт багтсан, төгсөлтийн баярын бэлгэдэл болсон “Сургууль минь баяртай” дуунаас сэдэвлэн өгсөн бөгөөд 17 жилийн турш оюутан залуусын дурсамжийг хөглөж, сэтгэлд хоногшсон бүтээл болж чадсан юм.

Хамтлагийн гишүүн Х.Бат-Ундрал:

“Задгай талбайн тоглолт бол бидний олон жилийн мөрөөдөл байлаа. Энэ жил 28 жилийнхээ ойг угтан нийт 28 дууг хүргэнэ. Тоглолт гурван хэсгээс бүрдэнэ: амьд хөгжимтэй эхэлж, хайрын дуунуудаар үргэлжлэн, хит бүтээлүүдээр өндөрлөнө. Найруулагчаар “Фантастик” студийн Б.Тамир, зохион байгуулагчаар Event X ажиллаж байгаа тул тоглолт чанартай, шинэлэг болно гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Хамтлагийн ахлагч Д.Лхагва:

“Тоглолтын нэр санамсаргүй сонгогдоогүй. Хүн бүрийн амьдралд оюутан насны дурсамж бий. Тиймээс энэ тоглолт үзэгч бүрийн сэтгэлд хүрнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Мөн тэд зочин уран бүтээлчдийг урьсан бөгөөд хамтлагийн гишүүн М.Мягмар тодорхой шалтгааны улмаас энэ удаагийн тоглолтод оролцохгүй ч, Л.Мөнхөө болон бусад баргил хоолойтой гишүүд түүний дуу хоолойг нөхнө гэдгийг онцолсон.

А.Төгсбаяр:

“Манай дуунууд хэн нэгнийг буруутгасан, ёс зүйгүй үгтэй биш. Харин гэгээлэг, хөгжимлөг дурсамж үлдээдэг. Тиймээс энэ тоглолт оюутан цагийн дурсамжаа сэргээхийг хүссэн хүн бүрт нээлттэй” гэв.

GUYS хамтлаг 1997 оны арваннэгдүгээр сарын 16-нд байгуулагдсан бөгөөд 2027 онд 30 жилийнхээ ойг бүрэн бүрэлдэхүүнээрээ хамтдаа тэмдэглэх зорилготой байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.