Сүүлтэй тамирчин: Олимпын зам дээрх гэнэтийн зочин

by Уянга Эрдэнэбилэг
1 comment
Сүүлтэй тамирчин: Олимпын зам дээрх гэнэтийн зочин

Өнөөдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Итали улсад зохион байгуулагдаж буй Өвлийн Олимпын наадмын үеэр нэгэн хөгжилтэй үйл явдал боллоо. Гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн багийн чөлөөт загварын спринт уралдааны үеэр нэгэн нохой зам дээр гарч ирэн “уралджээ”.

Уралдааны барианы хэсэгт нохой гэнэт гарч ирсэн бөгөөд тэр ч байтугай барианы гэрэл зурагт (photo finish) тамирчидтай хамт бууж амжсан байна. Энэхүү явдал нь тэмцээнийг үзэж байсан үзэгчдийг ихээхэн хөгжөөсөн бөгөөд “Милан-Кортина д’Ампеццо-2026” наадмын хамгийн дурсгалтай мөчүүдийн нэг болон үлдлээ.

Олимпын наадмын тухай товч:

  • Хугацаа: 2026 оны Өвлийн Олимп 2 дугаар сарын 6-наас 22-ны хооронд үргэлжилнэ.
  • Байршил: Тэмцээнүүд Италийн Милан болон Кортина д’Ампеццо хотуудад зохион байгуулагдаж байна.
  • Шагналын сан: Наадмын хүрээнд нийт 116 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөж байгаа юм.
Сүүлтэй тамирчин: Олимпын зам дээрх гэнэтийн зочин

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Кутуй 2 сар 18, 2026 - 16:52

Спортод гэнэтийн зүйл олон болдог шүү

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй