Таеквондогийн ААШТ: Монголын залуус пүмсэ төрөлд хүрэл медаль хүртлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Таеквондогийн ААШТ: Монголын залуус пүмсэ төрөлд хүрэл медаль хүртлээ

2025 оны долоодугаар сарын 29-ний өдөр Малайз улсын Күчинг хотноо зохион байгуулагдаж буй олимпын таеквондогийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдөр амжилттай болж өндөрлөлөө.

Энэ өдөр Монгол Улсын таеквондогийн залуучуудын шигшээ багийн тамирчид болох Б.Дөлгөөн, А.Амар, Д.Ганхуяг нар пүмсэ төрлийн эрэгтэй багийн ангилалд өрсөлдөн хүрэл медаль хүртсэн баярт мэдээг дуулгалаа.

Тэд хэсгийн шатанд Саудын Араб болон Энэтхэг улсын багуудыг амжилттай ялж, медалийн болзол хангасан байна. Энэ нь Монголын таеквондогийн өсвөр үеийнхний хувьд олон улсын тэмцээнд үзүүлсэн томоохон амжилтын нэг боллоо.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment