Италийн Жесоло хотод болсон Олон улсын таеквондогийн холбооны (ITF) 2025 оны өсвөр үе, насанд хүрэгчид, мастерс ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр Монголын багийнхан хувийн болон багийн тулаан, зохиомол хөдөлгөөний төрөлд онцгой амжилт үзүүлж, нийт 11 медаль хүртлээ.
Монголын тамирчдын амжилт дараах байдалтай байна:
Алтан медальтнууд:
- Н.Энхнаран – 62 кг жинд
- Г.Амаржаргал – +92 кг жинд
- Эмэгтэй багийн тулаанд: Н.Энхнаран, Ц.Дэлгэрцэцэг, Б.Амаасүрэн, М.Мөнжаргал
Хүрэл медальтнууд:
- Эрэгтэй багийн тулаанд: Т.Болдзориг, Г.Оюунболд, Э.Энхтөр, Б.Мөнх-Оргил
- Өсвөр үеийн хөвгүүдийн 14–15 насны “Self-Defense Routine” төрөлд: О.Мөнххүслэн, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Ган-Очир, Н.Цагаадай
- “Мастерс” ангиллын багийн тулаанд: Ө.Гантөмөр, М.Лхамсүрэн, М.Төрбаяр, С.Энхбаатар
- Өсвөр үеийн охидын 14–15 насны багийн тулаанд: Я.Хүслэн, М.Хүслэн, Н.Номинжин, Х.Шинэ-Учрал, Г.Намуунаа, О.Маралжингоо
- Насанд хүрэгчдийн тулааны төрөлд: Б.Нэргүй, А.Алтансувд, Э.Сарангоо, Э.Халиунаа
Ийнхүү дэлхийн аваргын сүүлийн өдөр Монголын таеквондочид нийт 3 алтан, 8 хүрэл медаль хүртэж, дэлхийн тавцанд нэр хүндтэй амжилт гаргалаа.