Таеквондогийн “Ирээдүйн Одод 2025” тэмцээний шилдгүүд тодорлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
ИРЭЭДҮЙН ОДОД 2025

Монголын таеквондогийн холбоо болон Улаанбаатар хотын “Арслан” клуб хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ирээдүйн Одод” пүмсэ (хөдөлгөөн, тоот дасгал) тэмцээн 2025 оны аравдугаар сарын 18-19-нд амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд оролцогчид гурван ангилалд ур чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Медаль хүртсэн баг, тамирчид

“А” ангилалд:

  1. Х.Ариунаа дасгалжуулагчтай “Идэр” клуб
  2. П.Номинчимэг дасгалжуулагчтай “Баянзүрх таеквондо хөгжлийн төв”
  3. С.Янжинлхам дасгалжуулагчтай “Арслан” клуб

“В” ангилалд:

  1. М.Энхдөл, Ж.Теян дасгалжуулагчтай “Stars” клуб
  2. С.Түмэндэмбэрэл, У.Ханд дасгалжуулагчтай “Эхлэл” клуб
  3. Х.Ариунаа дасгалжуулагчтай “Идэр” клуб

“С” ангилалд:

  1. С.Түмэндэмбэрэл, У.Ханд дасгалжуулагчтай “Эхлэл” клуб
  2. Б.Билэгсайхан дасгалжуулагчтай “Аянга” клуб
  3. Ү.Ган-Эрдэнэ дасгалжуулагчтай “Торнадо кик” клуб

Хувийн төрөл болон онцлох шагналууд

  • Шилдэг дасгалжуулагч: “Баянзүрх таеквондо хөгжлийн төв”-ийн дасгалжуулагч П.Номинчимэг
  • Шилдэг шүүгч: улсын шүүгч Н.Удвал
  • Шилдэг эрэгтэй тамирчин: “Кёнхи” клубийн тамирчин Б.Гүнтөр
  • Шилдэг эмэгтэй тамирчин: “Идэр” клубийн тамирчин Маралгоо

Энэхүү тэмцээн нь Монголын залуу тамирчдын ур чадварыг хөгжүүлэх, тэднийг олон улсын тавцанд бэлтгэх чухал ач холбогдолтой уралдаан болж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй