Тайландаас түүхэн дэх хамгийн өндөр настныг олж илрүүлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Гуйче Джитсакулват

Тайландад албан ёсны бичиг баримтынхаа дагуу 126 нас хүрсэн эмэгтэйг олж илрүүлжээ. Энэ нь батлагдвал тэрээр хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн өндөр насалсан хүн болох юм.

Medee.news болон “Daily News” сонины мэдээлснээр, Гуйче Житсакулват хэмээх энэ эмэгтэй Лампун мужийн Ли дүүрэгт, тик модны навчсан дээвэртэй уламжлалт хулсан байшинд амьдардаг байна. Тэрээр тай хэлээр ярьдаггүй бөгөөд зөвхөн Пака-кэньо буюу Карен үндэстний аялгуугаар харилцдаг аж.

Түүний төрөл төрөгсөд сэтгүүлчдэд өндөр настны иргэний үнэмлэхийг үзүүлжээ. Уг баримт бичигт түүнийг Буддын тооллын 2443 оны 9-р сарын 5-нд төрсөн гэж тэмдэглэсэн нь Григорийн тооллын 1900 онтой дүйцэж байгаа юм.

Житсакулват гуайн хэлснээр тэрээр ганц хүүхэдтэй байсан ч хүү нь 40 орчим насандаа таалал төгсчээ. Одоо тэрээр гурван ачтай бөгөөд тэдний том нь 37 настай. Тэрээр насан туршдаа эрүүл чийрэг байж, ердөө ганцхан удаа эмнэлэгт хэвтэж байсан гэнэ. Тамир тэнхээ байх үедээ цагаан будааны талбайд тасралтгүй ажилладаг байжээ.

Урт насалсан нууцаа тэрээр амьдралын хэв маяг, хооллолттойгоо холбон тайлбарлаж байна. Тэрээр цагаан хоол идэж, өдөрт гурван удаа хооллодог бөгөөд ялангуяа шаржигнуур шарсан тофуд (шар буурцгийн бяслаг) маш дуртай. Мөн өдөр бүр бясалгал хийж, эрх эргүүлэн маани уншдаг байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй