Тайландад анаашнууд эмэгтэйн гутлыг “идэх” гэж андууран сандаргажээ – Видео

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Safari World

Тайландын Бангкок хотын “Safari World” хүрээлэнд нэгэн сонирхолтой бөгөөд сандаргасан хэрэг гарчээ. Хэсэг анааш нэгэн эмэгтэйн өмсөж явсан гадилын дүрстэй чимэглэл бүхий гутлыг нь бодит жимс гэж андууран түүн рүү тэмүүлсэн талаар Daily Star мэдээлэв.

Хэрэг гарах үед тухайн эмэгтэй автомашин дотор жимсний сагс барин сууж байсан бөгөөд анаашнуудын анхаарлыг гар дээрх жимс нь бус, харин хөл дээрх гутал нь илүүтэй татжээ. Бичлэгээс үзвэл, анаашнууд машин руу толгойгоо шургуулан эмэгтэйн хөл, хувцас, бүр үсийг нь хүртэл долоож, мэрж эхэлсэн байна.

Сандарсан эмэгтэй гартаа барьж байсан жимсээ хол шидсэн боловч энэ нь амьтдыг зогсоосонгүй. Автомашины жолооч анаашнуудыг холдуулахыг оролдсон ч хэд хэдэн анааш машин руу зүтгэсээр байжээ.

Урьдчилсан мэдээллээр, энэхүү үйл явдлын улмаас хэн нэгэн бэртэж гэмтээгүй байна. “Safari World” хүрээлэнд зочдод амьтдыг хооллохыг зөвшөөрдөг бөгөөд нэг хувин гадил ойролцоогоор 3 ам.долларын үнэтэй байдаг ажээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй