Талийгаач жүжигчин Кэтрин О’Харагийн нас баралтын шалтгааныг олон нийтэд мэдээлэв

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Кэтрин О'Хара

Нийтлэлд дурдсанаар “Home Alone” киноны жүжигчин Кэтрин О’Хара 1-р сарын 30-нд 71 насандаа таалал төгссөн бөгөөд түүний задлан шинжилгээний дүгнэлтийг олон нийтэд ил болгожээ.

Лос Анжелесийн Нийгмийн эрүүл мэндийн газрын тайланд тэмдэглэснээр Кэтрин О’Харагийн нас баралтын шууд шалтгааныг уушгины судасны бөглөрөл гэж бүртгэсэн байна. Харин шулуун гэдэсний хорт хавдар нь нас баралтын үндсэн буюу суурь шалтгаан байсан гэж уг тайланд дурджээ.

Мөн тэрээр situs inversus гэх ховор эмгэгтэй байсан талаар мэдээлсэн байна. Энэ нь нийт хүн амын 0.01 хувь, өөрөөр хэлбэл 10,000 хүн тутмын нэгэд тохиолддог бөгөөд дотор эрхтнүүдийн байрлал эсрэг тал руугаа “толинд туссан мэт” солигдсон байдгаараа онцлог аж. Тус эмгэг нь ихэвчлэн хор нөлөө багатай гэж тайлбарлажээ.

Түүнийг нас барсан өдөр өглөөний 04:48 цагт 911 дуудлагын төвд О’Харагийн гэрээс дуудлага өгсөн гэж мэдээлэв. Дуудлагад амьсгалахад хүндрэлтэй болсон талаар дурдсан бөгөөд улмаар эмнэлэгт хүргэсэн ч биеийн байдал дээрдээгүй тул нас барсан байна.

Түүнчлэн тэрээр “The Studio” киноны зураг авалтад оролцохоор төлөвлөж байсан ч таалал төгсөхөөсөө хэдхэн хоногийн өмнө хувийн шалтгаанаар зураг авалтаа цуцалсан гэжээ. Ойр дотнын хүмүүс нь түүний нас барсан мэдээг сонсоод цочирдсоноо илэрхийлсэн бөгөөд учир нь түүний эрүүл мэндийн байдал муудсан талаар ямар нэг мэдээлэл тэдэнд байгаагүй гэж мэдэгдсэн байна. Үүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд түүний нөхөрт хариуцлага тохох өнгө аястай байр суурь давамгайлж байгаа талаар нийтлэлд өгүүлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй