Home Хэрэг зөрчилТаван ханатай залгаа хоёр гэрт гарсан аймшигт гал таван хүний аминд хүрлээ

Таван ханатай залгаа хоёр гэрт гарсан аймшигт гал таван хүний аминд хүрлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
гал

2025 оны зургаадугаар сарын 5-ны өглөөний 01:36 цагт Баянзүрх дүүргийн 34-р хорооноос гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь очиход тавын ханатай залгаа хоёр гэр бүрэн шатаж байсан бөгөөд шуурхай ажиллан галыг унтраажээ.

Харамсалтай нь энэ ослын улмаас уг байранд амьдарч байсан хоёр насанд хүрсэн хүн, гурван хүүхэд амиа алдсан байна. Галд нэрвэгдэгсдийн цогцсыг тухайн дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэст шилжүүлэн өгчээ.

Одоогоор галын шалтгааныг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын байгууллагаас иргэдийг галаас урьдчилан сэргийлэх, цахилгаан, дулаан халаагуурын аюулгүй хэрэглээг чанд сахих талаар анхааруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.