ТББХ маргааш Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Ц.Сандаг-Очирын

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ)-ны маргаашийн хуралдааны талаар мэдээлэл өглөө.

Түүний хэлснээр, ТББХ аравдугаар сарын 10-ны Баасан гарагт 08:30 цагт хуралдах бөгөөд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх аж. Ц.Сандаг-Очир “Уг асуудал хуулиар заасан хугацаанд багтаж хэлэлцэгдэх ёстой тул ТББХ-оор урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр товлолоо. Харин Б.Энхбаяр гишүүний асуудлыг түр хойшлуулсан” гэв.

Тэрбээр мөн ТББХ нь нийт 32 гишүүнтэй бөгөөд ердийн олонхоор ирц бүрдэх (17 гишүүн) шаардлагатайг дурдав. “Ирцэд санаа зовохгүй байна. Нам бүрийн төлөөлөл суудлын тооноос хамаарч оролцоно. Санал хураалтыг ил явуулна” гэж нэмж хэллээ.

Ц.Сандаг-Очирын тайлбарласнаар, ТББХ-ны хуралдаанаас гарсан санал, дүгнэлт нь УИХ-ын нэгдсэн чуулганы санал хураалтад шууд нөлөөлөхгүй бөгөөд маргаашийн чуулган дээр Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт явагдана гэжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй