Techno: “Магадгүй хүмүүс Senzu-ийн оронд орсон шинэ гишүүнд эргэлзсэн байх, гэхдээ бид дахин сэргэж чадсан”

by Уянга Эрдэнэбилэг
2 комментария
Монголын и-спортын MVP Techno4k

Монголын райфлер багийнхаа шинэ тоглогчийн талаар ярьж, харин Senzu-ийн байдлын тухайд бол болгоомжтой хандсан.

Techno controlez-ийг “үнэхээр хөгжилтэй залуу” хэмээв

The MongolZ баг IEM Chengdu тэмцээнд paiN болон Spirit багуудтай хасагдах тоглолтуудыг давж, шөвгийн наймд шалгарч чадлаа.

Сүүлийн хэдэн долоо хоног The MongolZ багт амаргүй байв. Budapest  Major эхлэхээс яг нэг сарын өмнө М.Азбаяр “Senzu” гэнэт сэлгээнд суусан нь олон хүнийг цочирдуулсан билээ.

Сэлгээгээр орсон Б.Өнөдэлгэр “controlez” хэсгийн шатанд тун сайн тоглож, 1.09 үзүүлэлттэйгээр багийнхаа хоёрдугаарт бичигдлээ. Techno түүний хөгжилтэй зан, мөн тоглолтод үзүүлсэн нөлөөг онцлов.

“Тэр үнэхээр хөгжилтэй залуу. Тэр өмнө нь Chinggis Warriors болон хуучин MongolZ-д тоглож байсан болохоор их туршлагатай. Бидэнд хурдан дассаныг нь харж болно” гэж Spirit-тэй хийсэн тоглолтын дараа Techno хэлэв. 

Дараагийн өрсөлдөгч бол FURIA. The MongolZ тэдэнтэй хийсэн сүүлийн гурван учраандаа ялж чадаагүй байгаа юм.

Бид сайн тоглоно. Сайн тоглолтын хэв маяг, сайн формтой байж чадна, өмнө нь хэлсэнчлэн бид буцаад сэргэж чаддаг.”

— controlez-тэй хамт оролцсон анхны тэмцээндээ Spirit-ийг хожиж шөвгийн наймд үлдлээ. Ийм үр дүн хүлээж байсан уу?

Мэдээж, бид өөрсдөдөө итгэлтэй байсан. Учир нь гол дөрвөн тоглогч болон дасгалжуулагч маань бүгд серверт байсан. Дахиад тайзан дээр тоглоход сайхан байна, тэр ч байтугай плей-оффт орно гэдэг бүр сайхан. Шинэ тоглогчийн маань талаар хүмүүс эргэлзсэн байх, Senzu-г сэлгээнд суулгасны дараа юу болох бол гэж бодсон байх. Гэхдээ бид буцаад босгож, плей-оффт шалгарч чадлаа.

— Та бусдыг эргэлзсэн байх гэлээ. Харин та өөрөө эргэлзсэн үү?

Мэдээж үгүй. Гэхдээ бид эхний хоёр тоглолтоо дасгалжуулагчгүйгээр хийсэн. Та одоо харж байна шүү дээ, тэр бидэнд ямар их нөлөөтэйг. Өчигдөр Astralis-тай маш муу тоглосон, өөрсдийнхөө тоглолтыг гаргаж чадаагүй. Харин өнөөдөр бид эргээд сэргэж чадлаа.

— Тэдний сонгосон Dust2 дээр хэрхэн давамгайлсан, Ancient  мап дээр нэмэлт цагт гаргасан, бас 910-ийн clutch…гэх мэт энэ тоглолтын талаар яриач. 

“Тийм ээ” (инээв).

— Эхний хоёр мап дээр танай багт юу болж байсан бэ?

T-гийн тал дээр Ancient-ийн эхэнд хэт олон раунд алдсан. Энэ бидэнд их нөлөөлсөн гэж бодож байна. 910-ийн clutch үнэхээр итгэмээргүй байсан. Тэр раунд бидэнд маш чухал раунд байсан. Гэхдээ тэрний дараагийн раунд дээр бид дахиад л алдаа гаргасан. Энэ мап дээр бид үнэхээр олон алдаа хийсэн.

— Гэхдээ шийдвэрлэх Mirage дээр та нар тоглолтыг бүрэн хяналтад авсан. Плей-оффт ингэж гарах ямар байв?

Хэрвээ би зөв санаж байвал бид сүүлийн үед Mirage дээр ялалт аваагүй. Бид үргэлж илүүрхэж эхлээд сүүлд нь алддаг байсан. Тийм болохоор Mirage-ийг хожсондоо их баяртай байна.

— controlez-тэй тоглох ямар байна? Тэр ийм богино хугацаанд багт юу нэмж өгсөн бэ?

Бид их бэлтгэл хийгээгүй, магадгүй 3–4 өдөр. Тэгээд л ирсэн. Үүнээс өмнө ZOWIE-гийн эвентэд очсон, 2–3 өдөр компьютергүй байсан. Нийтдээ нэг долоо хоног л хамт бэлтгэл хийгээд ирсэн.

— Тэгэхээр хамт тоглох туршлага ямар байна?

Үнэнийг хэлэхэд, тэр үнэхээр хөгжилтэй залуу (инээмсэглэв). Одоо манай багийн хамгийн ахмад нь болж таарсан (инээв). Chinggis Warriors болон хуучин MongolZ-д тоглож байсан болохоор энэ бүрэлдэхүүнд нэлээн туршлагатай. Бидэнд хурдан дасан зохицож чадсан.

— Senzu багаас бүрэн гараагүй, сэлгээнд байгаа. Түүний талаар ямар нэг мэдээлэл өгч чадах уу? Олон хүн юу болсон талаар асууж байна.

Би Senzu-ийн нөхцөл байдлын талаар сайн мэдэхгүй. Надад ч гэсэн гэнэт мэдээ байсан. Би юу ч мэдэхгүй, гэхдээ тэр миний болон mzinho-гийн найз хэвээрээ.

— Плей-оффын дараагийн тоглолтынхоо өмнө багийнхаа байдлыг юу гэж дүгнэж байна?

Бид сайн тоглоно. Сайн тоглолтын хэв маягтай, сайн формтой, өмнө нь хэлсэнчлэн бид буцаад сэргэж чаддаг

Цахим спортын ертөнцөд өсөж буй The Mongolz баг энэ улиралд 1xBet тоглоомын дэмжлэгтэйгээр олон улсын тэмцээнүүдэд хүч түрэн оролцож байна. Тэдний ивээн тэтгэгчийн туслалцаа нь багийн бэлтгэл, стратеги болон өрсөлдөх орчныг улам сайжруулж, тамирчдад илүү төвлөрч тоглох боломжийг олгож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Тумбинай 6 ноября, 2025 - 17:20

Гайхалтай эргэн ирэлт! Энэ бол багийн хүч гэдэг нь харагдаж байна

Reply
Бичикэ 6 ноября, 2025 - 17:28

Амар байгаагүй ч тэсвэртэй байсан нь бахархмаар

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй