Тээврийн цагдаагийн алба “Counter Strike II” цахим спортын аваргаа тодрууллаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Counter strike II

Тээврийн цагдаагийн албаны 89 жилийн ойг тохиолдуулан хамт олны урам зоригийг нэмэгдүүлэх, багийн зохион байгуулалт болон хамтын ажиллагааг сайжруулах, цахим спортын сонирхогчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Counter Strike II” тоглоомын тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь алба хаагчдын бүтээлч сэтгэлгээг дэмжиж, спортын шинэлэг хэлбэрийг түгээн дэлгэрүүлэх онцлогтой байв.

2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “P-Gaming Center” төвд болсон тэмцээнд нийт 15 багийн 75 алба хаагч оролцож, ур чадвар, багийн нэгдмэл ажиллагаагаа сорин өрсөлдлөө. Тэмцээнийг мэргэжлийн тайлбарлагчийн хамт явуулж, замын хөдөлгөөнд үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдад шууд (лайв)-аар дамжуулан хүргэсэн нь онцлог байв.

Тэмцээний дүн дараах байдлаар гарлаа:

  1. Тэргүүн байр — Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтэс
  2. Дэд байр — Чингэлтэй дүүргийн замын цагдаагийн хэлтэс
  3. Гутгаар байр — Төмөр замын цагдаагийн газрын баг
image 27

Шилдэг тоглогчоор Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн цагдаагийн дэслэгч Б.Бат-Ирээдүй шалгарч, цом болон медалиар шагнагдсан байна.

Энэхүү арга хэмжээ нь зөвхөн өрсөлдөөн бус, хамт олны эв нэгдлийг бэхжүүлж, алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх шинэ соёлыг түгээн дэлгэрүүлсэн чухал үйл явдал байлаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй