Home Энтертайнмент Тэрбумтнуудын амжилтын нууц: Өглөөний 13 үр бүтээлтэй зуршил

Тэрбумтнуудын амжилтын нууц: Өглөөний 13 үр бүтээлтэй зуршил

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Тэрбумтнуудын амжилтын нууц

Амжилтад хүрсэн хүмүүсийн ард сахилга баттай дадал зуршил, сэтгэл зүйн тогтвортой байдал, эрүүл амьдралын хэв маяг байдаг. Тархины үйл ажиллагаа, ой санамж, бүтээмжийг дэмждэгээрээ алдартай дасгалжуулагч Жим Күик амжилтад хүрсэн олон бизнес эрхлэгч, тэрбумтнуудын өглөөний дадлыг судалж дараах 13 зуршлыг хуваалцжээ.

Өглөөг “утас” биш “мөрөөдөл”-өөр эхлүүл. Сэрээд утсаа авалгүйгээр өөрийн зорилго, мөрөөдлөө санах нь тархийг идэвхжүүлж, анхаарлаа зөв төвлөрүүлэхэд тусалдаг.

Ороо хурааж сурах нь сахилга баттай байдлын эхлэл. Өдөр бүр ороо хурааснаар бүтээлч, цэгцтэй сэтгэлгээтэй болдог.

Өлөн элгэн дээрээ нэг аяга ус уух нь дотор эрхтний үйл ажиллагааг эхлүүлж, биеийг сэргээдэг чухал алхам юм.

Бясалгал хийх замаар амьсгалаа хянаж, сэтгэлээ төвлөрүүлэх нь өглөөг тайван, төвлөрсөн байдлаар эхлүүлэх боломж олгодог.

Биеийн хөдөлгөөн хийж, булчин суларсан байдлыг арилгах нь цусны эргэлтийг сайжруулж, эрч хүчийг нэмэгдүүлнэ.

Хүйтэн шүршүүрт орох нь мэдрэлийн системийг сэргээж, стрессийг багасгахад эерэг нөлөө үзүүлдэг.

Шүд угаах, хувцаслах зэрэг өдөр тутмын хэмнэлийг хэвшүүлснээр тархи өдрийн ажилд аажмаар шилжиж эхэлдэг.

Тайван орчинд дуртай цайгаа бэлтгэн уух нь өглөөг илүү анхааралтай, утга төгөлдөр эхлүүлэхэд дэмтэй.

Тэмдэглэл хөтлөх нь тархинд хуримтлагдсан бодлыг гадагшлуулж, бүтээлч санааг хөгжүүлэхэд тустай.

Өдөрт хийх ажлын жагсаалтаа тодорхой гаргах нь зорилгод төвлөрөхөд туслах бөгөөд амжуулах зүйлээ бичсэнээр илүү үр бүтээлтэй болно.

Өөрийгөө тухайн өдөр юу мэдрэхийг хүсэж байгаагаа бичих нь өөдрөг сэтгэлгээг дэмждэг. Итгэл найдвар, талархал, аз жаргал зэрэг мэдрэмжүүдийг ухамсартайгаар тодорхойлоорой.

Өдөрт 20-30 минут ном унших нь мэдлэгийг нэмэгдүүлж, шинийг сурахад дэмжлэг болдог.

Жимс, ногоо оролцуулсан эрүүл смүүти уух нь өдрийн эхэнд эрүүл мэндийг дэмжих төгс алхам болдог.

Эдгээр зуршлыг амьдралдаа шингээж, өглөө бүрийг зорилготой, эрч хүчтэй эхлүүлснээр бүтээмж нэмэгдэж, амжилт өөд тэмүүлэх зам тань илүү тодорхой болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.