Тэтгэврийн зээлд хязгаарлалт тогтоохгүй байхаар Засгийн газар болон Монголбанк тохиролцлоо

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Тэтгэврийн зээлд хязгаарлалт тогтоохгүй байхаар Засгийн газар болон Монголбанк тохиролцлоо

Ахмад настнуудын зүгээс тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан өр, орлогын 50/50 хувийн харьцааг хүчтэй эсэргүүцэж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, тэтгэврийн зээлийн асуудлыг авч хэлэлцсэн байна.

Уулзалтаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар хоёр тал санал нэгдэж, хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг тусад нь авч үзэх, ахмадуудын тавьж буй шаардлагад нийцсэн шийдэл гаргах боломжтой гэж үзжээ.

Үүнтэй холбоотойгоор ирэх Даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэврийн зээлийн зохицуулалтыг албан ёсоор хэлэлцэхээр болсон байна.

Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлд анхаарч, Монголбанк болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтарсан байдлаар бодлого боловсруулахыг хүссэн талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэл өгсөн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment