Сербийн Белград хотноо болж буй “CS GO FISSURE Playground 2” тэмцээн энэ сарын 12-21-ний өдрүүдэд үргэлжилнэ. Уг тэмцээнд нийт 16 баг өрсөлдөхөөр бүртгэгдсэн бөгөөд дэлхийн шилдэг багуудын халуун тулаан үзэгчдийн анхаарлыг татаж байна.
Оролцож буй гол багууд:
- The MongolZ
- G2
- Falcons
- Aurora Gaming
- Furia
- Faze Clan
Эдгээр хүчирхэг багуудын дундаас дэлхийн чансаанд хоёрдугаарт бичигдэж буй “The MongolZ” тэмцээний хамгийн том өрсөлдөгч, түрүүлэх магадлалтай багийн тоонд оржээ. Монголын багийн анхны тоглолт энэ сарын 12-нд 19:30 цагт “3DMAX”-ийн эсрэг болохоор товлогдсон байна.
“The MongolZ” багийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet ажиллаж байгаа бөгөөд энэ нь багийн олон улсын түвшинд илүү өрсөлдөх боломжийг дэмжиж байна.