The MongolZ Aurora-г ялж, Thunderpick World Championship 2025-д гуравдугаар байр эзэллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
910, Techno

Монголын The MongolZ баг Thunderpick World Championship 2025 тэмцээний гуравдугаар байрны төлөөх тоглолтод Туркийн Aurora Gaming-ийг 2:1-ээр яллаа. Матч гурван газрын турш үргэлжилсэн бөгөөд оноо дараах байдалтай байв:

  • Inferno — 14:16 (Aurora)
  • Mirage — 13:10 (The MongolZ)
  • Nuke — 16:14 (The MongolZ)

Ийнхүү The MongolZ 2:1-ийн харьцаатайгаар ялалт байгуулж, гуравдугаар байранд шалгарлаа. Байр эзлэлт ба шагнал:

  • The MongolZ — 3-р байр, $28,000
  • Aurora Gaming — 4-р байр, $20,000

The MongolZ:

  • Гаридмагнай blitz Бямбасүрэн
  • Содбаяр Techno4K Мөнхболд
  • Аюш mzinho Батболд
  • Азбаяр Senzu Мөнхболд
  • Усухбаяр 910 Банзрагч

Aurora Gaming:

  • Энжин MAJ3R Купели
  • Исмаилкан XANTARES Дурткардеш
  • Озгюр woxic Экер
  • Али Wicadia Хайдар Ялчын
  • Самет jottAAA Коклю

Thunderpick World Championship 2025 тэмцээн 10-р сарын 15–19-нд Мальтад LAN форматаар зохион байгуулагдаж байна. Нийт 8 баг оролцож, шагналын сан 340,000 ам.доллар байна. Мөн The MongolZ баг энэхүү тэмцээнд 1xBet-ийн дэмжлэгтэйгээр оролцсон.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй