«The MongolZ» Баг $1 Саяын Шагналын Сантай «IEM Melbourne 2025» Тэмцээний Шөвгийн Дөрөвт Шалгарлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
"The MongolZ"

Цахим спортын «Counter-Strike 2» тоглоомын өндөр зэрэглэлийн тэмцээн болох Intel Extreme Masters Melbourne 2025 плей-офф шат Австралийн Melbourne хотод үргэлжилж байна.

Манай улсын «The MongolZ» баг энэ шатанд Нидерландын «Team Liquid» багтай учраа таарсан ба гурван мапаар ялагчийг тодруулах “Best of 3” форматаар 2:1-ийн харьцаатай ялалтыг байгууллаа.

Тоглолтын явц:

  • Эхний «Anubis» мап дээр 5:13 онооны харьцаатай ялагдсан ч,
  • Хоёр дахь «Ancient» мап дээр 13:6-аар илт давуу ялалт байгуулсан.
  • Шийдвэрлэх «Inferno» мап дээр 13:10 онооны харьцаатай ялж, шөвгийн дөрөвт шалгарсан байна.

Нийт 1 сая ам.долларын шагналын сантай энэхүү томоохон тэмцээнийг бооцооны компани 1xBet албан ёсны ивээн тэтгэж байна байна.

Шөвгийн дөрөвт шалгарсан «The MongolZ» баг маргааш 18:00 цагт Францын «Team Vitality» багтай тулах бөгөөд ялсан баг нь Ням гарагийн 14:30 цагт Данийн «MOUZ» эсвэл Саудын Арабын «Team Falcons» багуудын нэгтэй аваргын төлөө өрсөлдөх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй