Home Спорт “The MongolZ” баг “Aurora”-д хожигдон, PGL Astana тэмцээнээ өндөрлүүллээ

“The MongolZ” баг “Aurora”-д хожигдон, PGL Astana тэмцээнээ өндөрлүүллээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
PGL Astana

Монголын цахим спортын шилдэг төлөөлөгч “The MongolZ” баг Казахстаны Астана хотод болж буй PGL Astana 2025 тэмцээний шөвгийн наймын шатанд Сербид төвтэй, Турк гаралтай тоглогчид бүхий “Aurora” багт 0-2 харьцаатай хожигдож, тэмцээнээ дуусгалаа. Хэдий шөвгийн найман багийн нэг болж амжилт үзүүлсэн ч дараагийн шатанд хойш нь тавигдсан юм. “The MongolZ”-ийн хувьд дараагийн тэмцээнээ АНУ-ын Даллас хотод тун удахгүй эхлүүлэхээр бэлтгэж байна.

“PGL Astana” тэмцээний плей-оффын оноолтоор өчигдөр буюу тавдугаар сарын 16-нд “The MongolZ” баг “Aurora”-тай 13:00 цагаас Барыс аренад хүч үзсэн бөгөөд энэ нь плей-оффын эхний тоглолт байсан. Өмнө нь хоёр баг 2024 оноос хойш зургаан удаа учраа таарсан бөгөөд дөрвөн удаад нь “The MongolZ” ялалт байгуулж байжээ. Сүүлд болсон IEM Katowice 2025 тэмцээний плей-оффын үеэр ч монгол баг 2-0 харьцаатай ялалт байгуулсан түүхтэй.

Харин энэ удаад “Aurora” баг илүүрхэн, шөвгийн дөрөвт шалгарч чадлаа.

Тэмцээний бусад оноолтууд дараах байдлаар үргэлжилнэ:

  • Astralis vs NAVI
  • FURIA vs MIBR
  • NIP vs Spirit

Плей-оффын хагас шигшээ тоглолтууд маргааш үргэлжилж, PGL Astana тэмцээний аварга баг Ням гаригт тодрох юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.