Table of Contents
Белградад болсон олон улсын тэмцээн
Монголын цахим спортын нэрийн хуудас болсон The MongolZ баг, ивээн тэтгэгч 1xBet Монголooc дэмжлэгтэйгээр Сербийн Белград хотноо зохион байгуулагдсан Counter-Strike 2-ийн FISSURE Playground 2 тэмцээнд амжилттай оролцож, дэд байрт шалгарлаа. Нийт 1.2 сая ам.долларын шагналын сантай энэ тэмцээн Монголын багийн амжилтыг олон улсад тодотголоо.
Финалын шийдвэрлэх мөчүүд
Аваргын төлөө Бразилын FURIA багтай таван «map»-аар тоглосон ширүүн тулаан 2:3 онооны харьцаагаар өндөрлөсөн юм. Тоглолтын хувь заяаг шийдсэн Dust II дээр манай баг хамгаалалтаар таван үе дараалан ялалт байгуулсан ч довтолгоонд нэг ч үе авч чадаагүй нь ялагдлын шалтгаан болов.
Шагналын мөнгөний зохицуулалт
«The MongolZ» баг нийтдээ 230,000 ам.долларын шагнал хүртсэнээс 100 мянган ам.доллар нь тоглогчдод, үлдсэн 130 мянган ам.доллар нь менежмент болон арын албанд зориулагдахаар тогтоогджээ. Харин аваргын цомыг өргөсөн Бразилын «FURIA» баг 360,000 ам.долларын шагнал хүртсэн байна.
Ирээдүйн сорилт
Манай багийн аялал үүгээр дууссангүй. The MongolZ энэ сарын 27-нд Шведийн Стокхольм хотноо эхлэх ESL Pro League Season 22 тэмцээнд хоёрдугаар шатнаас шууд оролцох юм. Энэхүү тэмцээн 1 сая ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн шилдэг 24 багийн хооронд тойргийн журмаар өрсөлдөөн өрнөнө.