The MongolZ баг хагас шигшээд шалгарав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
The MongolZ баг хагас шигшээд шалгарав

Бүгд Найрамдах Мальта Улсад болж буй Counter-Strike 2 тоглоомын дээд зэрэглэлийн BLAST Bounty Fall 2025 тэмцээнд Монголын баг The MongolZ амжилттай тоглож байна. 1xBet Монголоос ивээн тэтгэгдэж буй тус баг урьдчилсан шатанд дараалан хоёр ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарчээ.

Шөвгийн наймд тэд Туркийн Aurora Gaming багтай Bo3 форматаар хүч үзэж, 2:0 харьцаатай илүүрхэн ялалт байгуулж, хагас шигшээд шалгарав.

Тоглолтын эхний мап болох өрсөлдөгчийн сонгосон Dust2 дээр The MongolZ хамгаалалтын талаас эхэлж 8:4-өөр илүүрхээд довтолгоонд таван үе авч, тоглолтыг 13:11-ээр өндөрлүүлсэн. Харин өөрсдийн сонгосон Mirage мап дээр эхний хагаст 1:11-ээр хожигдсон ч хамгаалалтад шилжээд 11 үе дараалан авч, нэмэлт үед 16:13-аар ялалт байгуулжээ.Шөвгийн дөрөвт одоогоор Германы MOUZ, Монголын The MongolZ багууд шалгараад байгаа бөгөөд үлдсэн тоглолтуудын дараа манай багийн дараагийн өрсөлдөгч тодорхой болно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй