HLTV.org сайтаас 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр шинэчлэн гаргасан Counter-Strike 2-ын дэлхийн чансаанд Монголын The MongolZ баг байр ахиж, дэлхийн шилдэг багуудын жагсаалтын 6-р байранд бичигдлээ.
Өнгөрсөн долоо хоногийн үзүүлэлтээс нэг байраар ахисан «Азийн хаад» ийнхүү дэлхийн элит багуудын эгнээнд байр сууриа дахин бататгаж байна. Одоогоор тэд 354 оноотойгоор жагсаж байгаа бөгөөд тэдний өмнө FaZe Clan (5-р байр), MOUZ (4-р байр) зэрэг багууд бичигдэж байна.
Чансааны бусад гол өөрчлөлтүүд:
Энэ удаагийн шинэчлэлтээр хамгийн их уналт үзүүлсэн баг нь Оросын Team Spirit байлаа. Тэд чансааны гурван байраар ухарч, 8-р байр руу шилжсэн юм. Энэхүү уналт нь The MongolZ болон бусад багуудад дээшлэх боломжийг олгосон байна.
- Тэргүүн байр: Vitality баг 954 оноотойгоор дэлхийн чансааг тасархай тэргүүлсэн хэвээр байна.
- Топ 5: FURIA (2-р байр), Falcons (3-р байр) болон MOUZ (4-р байр) нар байр сууриа хадгалж үлдсэн бол FaZe Clan нэг байраар ахиж 5-р байрт оржээ.
- NAVI: Украины алдарт Natus Vincere баг мөн нэг байраар ахиж, The MongolZ-ын ард буюу 7-р байрт бичигдсэн байна.
The MongolZ багийн бүрэлдэхүүнд bLitz, Techno, mzinho, 910 нар тоглож байгаа бөгөөд тэд 1xBet Монголоос үзүүлж буй дэмжлэгтэйгээр олон улсын тэмцээнүүдэд тогтвортой амжилт үзүүлэн, Монголын кибер спортын хөгжлийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөөр байна.
Шилдэг аравт Aurora болон G2 багууд 9 болон 10-р байраа тус тус хадгалж чаджээ.

2 комментария
Цаашдаа бүр илүү амжилт гаргана гэдэгт итгэж байна
Монгол баг дэлхийд ингэж дээгүүр бичигдэнэ гэж бодоогүй