Home СпортThe MongolZ баг IEM Cologne 2025 болон Esports World Cup-д уригдлаа

The MongolZ баг IEM Cologne 2025 болон Esports World Cup-д уригдлаа

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
IEM Cologne 2025

Монголын цахим спортын шилдэг төлөөлөгч The MongolZ баг дэлхийн хэмжээний томоохон хоёр тэмцээнд оролцох эрх авч, ээлжит амжилтаа бататгалаа. Тус баг албан ёсоор IEM Cologne 2025 тэмцээний хоёрдугаар шатанд урилгаар оролцохоор болсон бөгөөд энэ нь тэдний олон улсын тавцанд эзлэх байр суурь улам батжин, цахим спортын ертөнцөд Монголын нэр улам тодорч буйн илрэл юм.

Тэмцээн энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 3-ны өдрүүдэд Германы Кёльн хотод зохион байгуулагдана. Харин The MongolZ болон бусад хоёрдугаар шатны багуудын хувьд тоглолт долдугаар сарын 26-наас эхлэхээр товлогджээ. Тэмцээний нийт шагналын сан нь 1.25 сая ам.доллар бөгөөд дэлхийн шилдэг багууд өрсөлдөх энэ арга хэмжээ нь CS2-ийн оны онцлох тэмцээнүүдийн нэг юм.

Үүгээр зогсохгүй The MongolZ баг Esports World Cup 2025 тэмцээнд оролцох албан ёсны урилгаа мөн хүлээн авчээ. Энэхүү дэлхий дахиныг хамарсан, олон төрлийн цахим спортын баг, тамирчид оролцох цогц арга хэмжээ нь олон улсын нэр хүндтэй платформ дээр монгол багийг дахин тодотгон харуулах боломжийг нээж байна.

The MongolZ багийн тасралтгүй өсөлт, амжилт нь зөвхөн тоглогчдын ур чадвар, менежментийн бодлоготой холбоотой биш бөгөөд тэдний ерөнхий ивээн тэтгэгч болох 1xBet компанийн дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглэх хэрэгтэй. 1xBet нь цахим спортын салбарт тогтмол хөрөнгө оруулалт хийж, олон улсын түвшний баг, тэмцээнийг ивээн тэтгэж ирсэн туршлагатай байгууллага юм.

The MongolZ баг ийнхүү монгол цахим спортын нэрийг дэлхийд таниулсаар, шинэ шатанд гарч, CS-ийн түүхэнд өөрийн тод мөрөө үлдээж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Leave a Comment

medee.news бол Монголын хамгийн сүүлийн үеийн мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг хараат бус цахим хэвлэл юм. Бид улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, технологи зэрэг бүхий л салбарын мэдээллийг хөндлөнгийн, бодит эх сурвалжтайгаар хүргэхийг зорьдог.

Бидэнтэй хамт байгаарай!

Редакторын сонголт

Сүүлийн нийтлэлүүд

© 2025 medee.news. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Сайтын нийтлэл, мэдээ мэдээллийг зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.