Дэлхийн хэмжээний цахим спортын Counter-Strike 2 тоглоомын нэр хүндтэй тэмцээн болох Intel Extreme Masters Cologne 2025 Германд үргэлжилж байна. 1.2 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээний хэсгийн шатны тоглолтууд өчигдөр өндөрлөсөн бөгөөд Монгол Улсын нэрийн өмнөөс оролцож буй «The MongolZ» баг шөвгийн шатанд шалгарлаа.
«The MongolZ» баг дэлхийн чансааны оноогоор А хэсэгт уригдан оролцож, хэсгээсээ хоёрдугаар байр эзэлсэн юм. Хэсгийн сүүлийн тоглолтод тэд дэлхийн чансааг тэргүүлж буй Францын Team Vitality багтай тоглож, 0:2 онооны харьцаагаар хожигдсон.
Үүний үр дүнд шөвгийн зургаагийн шатанд тэд Украины алдарт Natus Vincere (NAVI) багтай оноолт таарч, энэ Баасан гарагийн 21:45 цагаас эхлэх «BO3»-т (гурван map-аар тоглох) тоглохоор болж байна. Хэрэв энэ тоглолтод ялалт байгуулбал, шөвгийн дөрөвт ОХУ-ын Team Spirit багийн эсрэг Бямба гарагийн шөнө тоглоно.
«The MongolZ» баг NAVI-тай өмнө нь таван удаа тоглохдоо нийт хоёр хожиж, гурав хожигдсон үзүүлэлттэй байгаа юм.
Украины NAVI баг сүүлийн үед бүрэлдэхүүний хувьд ихээхэн өөрчлөлттэй байгаа. Тус багийн домогт тоглогч, дэлхийн шилдэг CS тоглогчдын нэг болох s1mple буюу Александр Костылиев албан ёсоор багаа орхиж, Шведийн BC.Game Esports багт нэгдсэн. Мөн өөр нэг шилдэг тоглогч jL буюу Жастинас Лекавичюс сэлгээнд орж, түүний оронд Косовогийн тамирчин makazze үндсэн бүрэлдэхүүнд тоглож байна.
«The MongolZ» багийн албан ёсны ивээн тэтгэгчээр 1xBet Монгол ажиллаж байна. Уг хамтын ажиллагаа нь багийн олон улсын тэмцээнүүдэд оролцох үйл ажиллагааг дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа билээ.
2 комментария
The MongolZ IEM Cologne-ийн шөвгийн наймд шалгарч, NAVI-тай тоглож байгаа нь үнэхээр гайхалтай!
Үүнийг харахад сонирхолтой байх болно