“The MongolZ” баг IEM Dallas 2025 тэмцээний плей-офф шатанд шалгарч, дэлхийн шилдгүүдтэй тулна!

2 комментария
IEM Dallas 2025

АНУ-ын Даллас хотод зохиогдож буй цахим спортын “Counter-Strike 2” тоглоомын хамгийн томоохон тэмцээнүүдийг нэг болох болох «Intel Extreme Masters Dallas 2025» гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Нийт 1 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа юм.

Монголын бахархал болсон “The MongolZ” баг Азийн чансаагаар уригдан оролцож байгаа бөгөөд А хэсгээс плей-офф шатанд шалгарч, түүхэн амжилтаа ахиуллаа. Тэд Европын алдарт “G2 Esports” багийг “best-of-3” форматаар 2:0-ээр хожсон нь олны анхаарлыг татаад байгаа билээ.

Баг өөрсдийн сонгосон “Inferno” мап дээр 13:4, харин G2 багийн сонгосон “Dust 2” мап дээр 13:7-оор илүүрхсэн ялалт байгуулсан. Ийнхүү “The MongolZ” плей-офф шатанд хүч түрэн гарсан юм.

A хэсгээс нэгдүгээр байраар шууд шөвгийн дөрөвт шалгарах эсэх нь маргааш өглөө 07:00 цагт Францын “Team Vitality” багтай тоглох тоглолтоор шийдэгдэнэ. Хэрэв ялбал “The MongolZ” баг тэмцээнээ хагас финалын шатнаас үргэлжлүүлэх бол хожигдсон тохиолдолд шөвгийн зургаагаас өрсөлдөх болно.

“IEM Dallas 2025” тэмцээний ялагч баг 285,000 ам.доллар, хоёрдугаар байрт орсон баг 150,000 ам.долларын шагналын эзэн болно. Үүнээс гадна тэмцээний дараа “Counter Strike 2” тоглоомын дэлхийн хамгийн өндөр зэрэглэл бүхий “BLAST.tv Austin Major 2025” тэмцээн зургаадугаар сарын 2-22-нд АНУ-д болох юм.

Энэхүү тэмцээнд “The MongolZ” багийг ивээн тэтгэж буй 1xBet компанийн дэмжлэг онцгой ач холбогдолтой бөгөөд багийн бэлтгэл, олон улсын тавцанд тоглох боломжийг бодитоор бүрдүүлж өгч байгаа юм. Дэмжигч, спонсорын урт хугацааны хамтын ажиллагаа нь Монголын цахим спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

2 комментария

Церен 21 мая, 2025 - 13:29

Амжилт хүсэе The MongolZ! Бидний итгэлийг даагаарай!

Reply
Тодоян 21 мая, 2025 - 13:51

Дахиад нэг том алхам! Монгол eSports өсөж байгаад баяртай байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй