The MongolZ баг IEM Kraków 2026 тэмцээний үндсэн шатанд хүч үзнэ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
"The MongolZ" баг BLAST Bounty Fall 2025 тэмцээний дэд байрт шалгарч, 68 мянган ам.долларын шагнал авлаа

Польш улсын Краков хотод дэлхийн шилдэг CS2 багуудын тулаан эхлээд байна. Манай улсын бахархал болсон The MongolZ баг маргааш буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр IEM Kraków 2026 тэмцээний үндсэн хэсэгт анхны сорилтоо хийхээр зэхэж байна. Дэлхийн чансааны шилдэг найман багийн эгнээнд багтаж буй тэд чансаа өндөр учраас эхний шатны тоглолтуудыг алгасаж, шууд хоёрдугаар шатнаас тулаанаа үргэлжлүүлэх давуу эрхийг авсан юм.

Одоогийн байдлаар манай залуусын эсрэг хэн зогсох нь эцэслэн гараагүй байгаа бөгөөд өнөөдрийн Play-in шатны шийдвэрлэх тоглолтууд дууссаны дараа тодорхой болно. “А” хэсэгт хуваарилагдсан манай багийн хувьд эхний тоглолт нь гурван үеийн турш (Best of 3) үргэлжлэх тул багуудаас өндөр ур чадвар, тэвчээр шаардах нь гарцаагүй.

Тэмцээний зохион байгуулалт болон цар хүрээний тухай товчхон:

  • Нийт шагнал: 1.25 сая ам.долларын сантай.
  • Талбай: Плей-оффын тоглолтууд алдарт “TAURON Arena”-д явагдана.
  • Хугацаа: 2026 оны 1-р сарын 28-наас 2-р сарын 8-ны хооронд.
  • Гол шагнал: Түрүүлсэн баг мөнгөн шагналаас гадна “ESL Grand Slam”-ын оноо болон “EPT Winter Championship” цомыг өөрийн болгоно.
The MongolZ баг IEM Kraków 2026 тэмцээний үндсэн шатанд хүч үзнэ

Монголын цахим спортын сонирхогчид маргаашийн тоглолтыг догдлон хүлээж байгаа бөгөөд 1xBet-ийн дэмжлэгтэй оролцож буй The MongolZ багтаа амжилт хүсэж байна. Тэд олон улсын томоохон тэмцээнд өөрсдийн байр сууриа бататгаж, дэлхийн хүчирхэг багуудтай эн тэнцүү өрсөлдөхөд бэлэн болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй