Table of Contents
АНУ-ын Даллас хотноо зохион байгуулагдаж буй “Counter Strike 2”-ын дэлхийн хэмжээний “Intel Extreme Masters Dallas 2025” тэмцээний хэсгийн шатны эцсийн тоглолтууд өнөө өглөө амжилттай өндөрлөлөө.
Монгол Улсын шилдэг төлөөлөл болох “The MongolZ” баг хэсгийн шатны сүүлийн тоглолтод Европын хүчирхэг “G2 Esports” багийг буулган авснаар Playoffs шатанд шалгарсан. Харин өнөөдөр тэд дэлхийн чансааг тэргүүлж буй Францын “Team Vitality” багтай оноолт таарч, BO3 (гурван map-аар өрсөлдөх формат)-ийн хүрээнд тулав. Энэхүү ширүүн тулаанд манай баг 1:2 харьцаатай хожигдлоо.
Францын “Team Vitality” багийн тухай:
- Дэлхийн чансаанд №1 байрт бичигдэж байна
- 2025 онд одоогоор 6 удаа цом хүртсэн
- 27 тоглолт дараалан хожигдоогүй түүхэн амжилттай яваа
Тоглолтын явц:
- “Inferno” (MongolZ-ын сонголт):
Манай баг 10:13 онооны харьцаатай ялагдсан. - “Nuke” (Vitality-ийн сонголт):
The MongolZ хүчтэй тоглолт үзүүлж, 13:7-оор ялалт байгуулсан. - “Mirage” (шийдвэрлэх map):
Манай баг эхлээд довтлох талаас хоёр онооны илүүтэй байраа сольсон ч хамгаалах үед дөрвөн үе л авсан тул тоглолт 11:13 харьцаагаар дуусч, хожигдлоо.
Ийнхүү “The MongolZ” баг тэмцээнийг шөвгийн зургаад үргэлжлүүлэх боллоо.
Дараагийн тоглолт:
- Өрсөлдөгч: Туркийн “Aurora Gaming”
- Хугацаа: Баасан гарагийн шөнө 02:15 цагт
- Тохиолдолд ялалт байгуулбал: Шөвгийн дөрөвт шалгарна
Монголын баг энэ тэмцээнд 1XBET-ийн ивээн тэтгэлгээр оролцож буй бөгөөд тэдний дараагийн ялалт олон фэнүүдийн анхаарлыг татаж байна.