БНХАУ-ын Ченду хотод болох Intel Extreme Masters (IEM) Chengdu 2025 тэмцээн өнөөдөр албан ёсоор эхэлж байна. “Thunderpick World Championship 2025”-д гуравдугаар байр эзэлсэн «The MongolZ» баг энэ удаагийн тэмцээнд оролцож байна.
Нийт 1 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд 16 өрсөлдөж, хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглох юм. Хэсэг бүрээс хамгийн олон хожил авсан гурван баг дараагийн шат болох плей-оффт шалгарах бөгөөд энэ нь 2020 оноос хойш Ченду хотод зохиогдож буй анхны IEM тэмцээн гэдгээрээ онцлог. Мөн тус тэмцээнд БНХАУ-ын нэртэй баг болох “TYLOO” ч оролцож байна.
Хэдхэн долоо хоногийн өмнө “The MongolZ” баг бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж Азбаяр “Senzu” Мөнхболдыг сэлгээнд шилжүүлэн, оронд нь Өнөдэлгэр “controlez” Баасанжаргал-ыг нэгтгэсэн. Ийнхүү тэд Senzu-гүйгээр анх удаа томоохон тэмцээнд оролцох гэж байгаа нь CS2-ийн сонирхогчдын дунд өндөр хүлээлт үүсгээд байна.
Мөн тэмцээн хөрш оронд буюу БНХАУ-д болж буй нь “The MongolZ” багийн хувьд бэлтгэл, амралт, цагийн зохицуулалт зэрэгт тодорхой давуу тал үүсгэж байгаа юм. Тэд энэ удаад 1xBet тоглоомын дэмжлэгтэйгээр оролцож байна.
Тэдний анхны тоглолт өнөөдөр 15:00 цагт Норвегийн “Heroic” багийн эсрэг явагдана.
2 комментария
Шинэ бүрэлдэхүүн хэр сайн тоглохыг хүлээж байна
The MongolZ үргэлж гайхшруулдаг шүү, амжилт