Table of Contents
FISSURE Playground 2-ын шилдэг найман баг тодорлоо
Сербийн Белград хотноо зохион байгуулагдаж буй цахим спортын Counter-Strike 2-ийн нэгдүгээр зэрэглэлийн FISSURE Playground 2 тэмцээний тойргийн шат зургаан өдрийн турш үргэлжилж, өчигдөр өндөрлөлөө. Шигшээ наймд дэлхийн шилдэг багууд шалгарахын дотор Туркийн Aurora Gaming, Нидерландын Team Liquid, Монголын The MongolZ, Европын G2 Esports, Бразилын FURIA болон paiN Gaming, Данийн Astralis, Саудын Арабын Team Falcons багууд багтлаа.
Маргаашийн гол тоглолт
Шөвгийн наймын тоглолтууд маргаашаас эхлэх бөгөөд Монголын The MongolZ баг 16:00 цагт Европын алдарт G2 Esports багийн эсрэг тулалдана. Энэ тоглолт нь Bo3 буюу гурван map-аар ялагчийг тодруулах дүрмээр явагдана.
Өмнөх учраа ба хүлээлт
Манай баг өмнө нь G2 Esports-ийн эсрэг дөрвөн удаа тоглохдоо гурван ялалт байгуулж, нэг удаа ялагдсан үзүүлэлттэй байгаа нь энэ удаагийн тоглолтын өмнөх хүлээлтийг улам нэмэгдүүлж байна. Хэрэв The MongolZ ялалт байгуулбал шөвгийн дөрөвт Туркийн Aurora Gaming болон Нидерландын Team Liquid багийн хожсонтой учраа таарах юм.
Монголын цахим спортын багийн амжилтыг эх орон даяар болон олон улсын хөгжөөн дэмжигчид тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд энэ тоглолт тэмцээний гол тулаануудын нэг болж өрнөх нь гарцаагүй.
2 комментария
Манай багт амжилт хүсье!
Шөвгийн наймд тоглоно гэдэг том амжилт шүү