The MongolZ баг IEM Chengdu 2025 тэмцээний бүлгийн шатны доод шатыг Team Spirit-ийн эсрэг 2:1 оноогоор яллаа. Энэ тоглолт нь плей-оффын сүүлийн эрхийн төлөөх шийдвэрлэх тулаан байв.
Талбай бүрийн оноо дараах байдлаар өндөрлөжээ:
- Dust2 — 7:13 (Team Spirit ялсан)
- Ancient — 19:16 (The MongolZ ялсан)
- Mirage — 13:6 (The MongolZ ялсан)
Ингэснээр The MongolZ баг 2:1-ийн ялалтаар плей-оффт шалгарлаа. Энэ нь тэдний бүрэлдэхүүнд Азбаяр “Senzu” Мөнхболд оролцоогүй байсан ч багийн тогтвортой, эв нэгдэлтэй тоглолтын үр дүн байв.
Дараагийн тоглолт — The MongolZ vs. FURIA
Монголын баг плей-оффын эхний шатанд Бразилийн FURIA багтай тулна.
- Огноо: 11-р сарын 7
- Цаг: 17:45 (ULAT)
- Формат: Best of 3 (BO3)
Энэхүү тоглолт нь The MongolZ-ийн хувьд тэмцээний шилдэг дөрөвт үлдэх гол боломж байх болно. Team Spirit баг 7–8-р байр эзэлж, 7,000 ам.долларын шагнал хүртээд тэмцээнээ дуусгалаа.
IEM Chengdu 2025 нь 11-р сарын 3–9-нд Хятадын Чэндү хотод LAN форматтайгаар зохион байгуулагдаж байна. Тэмцээнд 16 баг өрсөлдөж байгаа бөгөөд нийт $300,000 ам.долларын шагналын сантай.