Нидерланд улсын Роттердам хотноо зохион байгуулагдаж буй “BLAST Open Rotterdam 2026” тэмцээний хэсгийн шатны шийдвэрлэх тоглолтууд явагдаж дууслаа. В хэсгийн доод хүснэгтийн тулаанд Монголын The MongolZ баг дэлхийн хүчирхэг багуудын нэг Team Spirit-ийг 2:0-ээр буулган авч, шөвгийн наймд өрсөлдөх эрхээ албан ёсоор халааслав. Харин энэхүү ялагдлын улмаас Team Spirit тэмцээнээ дуусгаж, 7-8 дугаар байрт жагссан юм.
Хоёр багийн тоглолтын явцыг тоймловол:
- Nuke (The MongolZ-ийн сонголт): Тоглолтын эхний хагас 7:5 харьцаатай тун тэнцүү өндөрлөсөн. Талбай солигдсоны дараа тулаан ширүүссэн ч манай тамирчид тактикийн илүү шийдэл гаргаж чадсанаар 13:11-ээр эхний ялалтаа авсан.
- Overpass (Team Spirit-ийн сонголт): Эхний хагаст манай баг 5:7-оор дутуу байсан ч хамгаалалтын талд гайхалтай тоглолт үзүүлсэн юм. Тэд өрсөлдөгчдөө ердөө хоёр үе алдаж, 13:9-өөр цувралыг эцэслэв.
Тэмцээний статистик үзүүлэлтийг харвал The MongolZ багийн mzinho 47 фраг хийж, +19 үзүүлэлттэйгээр тоглолтын шилдэг тоглогч (MVP) болжээ. Багийн ахлагч bLitz болон 910 нар мөн тогтвортой тоглолт үзүүлж, багийнхаа ялалтад чухал хувь нэмэр оруулсан байна. Team Spirit-ээс donk 41 фраг хийж хичээсэн боловч багийн бусад гишүүдийн тоглолт хангалтгүй байлаа. The MongolZ баг 1xBet-ийн дэмжлэгтэйгээр плей-оффын тоглолтуудаа үргэлжлүүлнэ.
The MongolZ баг ийнхүү BLAST Open Rotterdam 2026-ийн плей-офф шатанд шалгарч, аваргын цомын төлөөх өрсөлдөөнөө үргэлжлүүлэхээр боллоо. Харин Team Spirit баг тэмцээнээ өндөрлүүлж, 10,000 ам.долларын шагнал болон багийн ноогдол ашиг болох 40,000 ам.долларыг авч байна. Манай багийн залуус энэ удаад маш сахилга баттай, өөртөө итгэлтэй тоглолт үзүүлж чадлаа.
2 comments
The MongolZ үнэхээр сайн тоглож байна
Цаашдаа бүр өндөр шатанд хүрээсэй