Саудын Арабын Эр-Рияд хотноо болж буй Esports World Cup 2025 тэмцээний шөвгийн дөрөвт Монголын «The MongolZ» баг Францын дэлхийн аварга «Team Vitality»-г 2:1-ээр хожиж, финалд шалгарлаа.
Тоглолтын үр дүн
- Mirage – 13:8, «The MongolZ» ялалт
- Dust II – 9:13, «Team Vitality» ялалт
- Nuke – 13:7, «The MongolZ» ялалт
Ийнхүү манай баг финалд гарах эрхтэй болж, маргааш 18:00 цагт Саудын «Team Falcons» болон Туркийн «Aurora Gaming»-ийн хожсонтой Bo5 форматаар тоглоно.
Өрсөлдөгчийн тухай
«The MongolZ» болон «Team Vitality» багуудын энэ удаагийн тоглолт нь томоохон тэмцээн дээрх 11 дэх уулзалт байлаа. Үүнээс Францчууд есөн удаа ялж байсан бол манай баг хоёр дахь ялалтаа авлаа.