The MongolZ багийнхан Senzu-тэй хамт “The Tonight Show Mongolia” нэвтрүүлэгт оролцлоо

by Уянга Эрдэнэбилэг
2 comments
The MongolZ

The MongolZ багийн тоглогчид М.Азбаяр (Senzu)-ийн хамтаар “The Tonight Show Mongolia” нэвтрүүлгийн шинэ жилийн тусгай дугаарт зочинтой оролцлоо.

Энэ тухай багийн албан ёсны сошиал хуудсуудаар мэдээлсэн бөгөөд тэд гэнэтийн бэлэг барьж, хөгжөөнтэй цагийг өнгөрүүлсэнд талархал илэрхийлжээ:

“Шинэ жилийн тусгай дугаартаа биднийг урьж оролцуулсан ‘The Tonight Show Mongolia’-д баярлалаа! Гэнэтийн бэлэг барьсанд онцгойлон талархаж байна. Senzu-тэйгээ дахин хөгжилтэй мөчүүдийг хуваалцах үнэхээр сайхан байлаа.”

The MongolZ баг оны сүүлчийн тэмцээнүүдэд Senzu-г орлон тоглосон “controlez“-той гэрээгээ сунгаагүй байгаа юм. Иймээс Senzu 2026 онд үндсэн бүрэлдэхүүндээ эргэн ирэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

The MongolZ
Зургийг: facebook.com/TheMongolZ
The MongolZ
Зургийг: facebook.com/TheMongolZ

Танд ч бас таалагдаж магадгүй

2 comments

Наранчимэг 12 сар 29, 2025 - 14:33

E-sport-ыг олон нийтэд ойртуулж өгч байна даа

Reply
Сүхбат 12 сар 29, 2025 - 14:50

Залуусын хөдөлмөр ийнхүү үнэлэгдэж байгаад баяртай байна

Reply

Сэтгэгдэл үлдээгээрэй