The MongolZ болон Spirit багууд BLAST Open Rotterdam-ын плей-оффын эрхийн төлөө тулна

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
The MongolZ баг HLTV дэлхийн чансааны 8-р байр руу ухарлаа

9z болон Liquid тэмцээнээ өндөрлүүллээ

The MongolZ баг Liquid-ийг BLAST Open Rotterdam-аас мулталж, плей-оффт шалгарах боломжоо хадгалж үлдлээ. Марио «malbsMd» Самайоагийн баг NiP-ийг хожсон амжилтаа бататгаж чадсангүй. Liquid баг энэ тэмцээний турш 14 гар бууны (pistol round) үеийн 13-т нь ялагдсан нь тэдний хожигдлын гол шалтгаан болов.

Ancient мап дээр Liquid эргэн ирэлт хийж, Mirage дээр эн тэнцүү тоглолт үзүүлсэн ч шийдвэрлэх торгон мөчүүдэд (clutch) bLitz, mzinho нар илүүрхэж багтаа ялалт авчирлаа.

Тоглолтын дараа Жонатан «EliGE» Яблоновски хэлэхдээ:

“Бид сайжирч, зөв чиглэлд явж байгаа ч энэ нь хангалттай байсангүй” хэмээн тэмдэглэжээ.

Зэрэгцээ гарсан тоглолтод Spirit баг 9z-ийг 2:0-ээр төвөггүй буулган авлаа. Данил «donk» Крышковец болон Дмитрий «sh1ro» Соколов нар Overpass дээр давамгайлж, Dust2 дээр давуу байдлаа баталгаажуулсан юм.

Одоо Spirit болон 1xBet Mongolia-гийн дэмжлэгтэй The MongolZ багууд плей-оффын эрхийн төлөө шийдвэрлэх тоглолт хийх бөгөөд хожигдсон баг нь тэмцээнийг шууд орхино. Тоглолт 3 дугаар сарын 24-ний 02:30 цагт (Улаанбаатарын цагаар)  явагдана.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй