Counter-Strike 2 (CS2)-ийн хамгийн нэр хүндтэй HLTV чансааны шинэчилсэн жагсаалт зарлагдлаа. Монголын бахархал болсон The MongolZ баг дэлхийн шилдэг багуудын хоёрдугаар байранд бичигдэж, олон улсын тавцанд гайхалтай амжилт үзүүллээ.
HLTV чансааны шилдэг 6 байр (2025 оны 9-р сарын 8):
- Vitality – 1000 оноо
- The MongolZ – 800 оноо (+1 байр ахив)
- MOUZ – 685 оноо (+1 байр ахив)
- Spirit – 655 оноо (−2 байр ухрав)
- G2 – 385 оноо (+7 байр ахив)
- Aurora – 359 оноо
“The MongolZ” баг энэ амжилтаараа дэлхийн шилдэг багуудын ард залрахаас гадна, тогтвортой, хүчирхэг тоглоомоороо олон улсын CS2-ийн тавцанд Монголын нэрийг өндөрт өргөж байна.
“The MongolZ” багийн бүрэлдэхүүн:
- bLitz
- Techno
- Senzu
- mzinho
- 910
Багийн тоглогчид чансааны ахицын хамтаар шинэчлэгдсэн зураг авалтаар олон нийтэд хүрч, мэргэжлийн киберспортын дүр төрхөө улам тодотгожээ. Тоглогчдын зураг: HLTV
Амжилтын нууц:
- Тасралтгүй бэлтгэл: Багийнхан хатуу бэлтгэл, тактикийн шинэчлэлээр тууштай ажилладаг.
- Стратегийн уян хатан байдал: Тоглоомын явцад хурдан дасан зохицох чадвар.
- Тогтвортой амжилт: Сүүлийн саруудад, тэр дундаа Esports World Cup 2025-д ялалт байгуулсан нь багийн чансааг ахиулжээ.
“The MongolZ” багийн албан ёсны ивээн тэтгэгч 1xBet Монгол нь багийн амжилтад чухал дэмжлэг үзүүлж байна. Энэхүү ивээн тэтгэлэг нь багийн бэлтгэл, тэмцээнд оролцох боломжийг өргөжүүлж, дэлхийн хэмжээнд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлжээ.
“The MongolZ” баг зөвхөн Монголын төдийгүй дэлхийн CS2 киберспортын тавцанд түүхэн амжилт үзүүлж, шүтэн бишрэгчдийн хүлээлтийг улам өндөрт өргөж байна. Удахгүй болох FISSURE Playground 2 тэмцээнд багийнхаа ялалтыг хүлээж, HLTV-ээс тоглоомыг шууд үзээрэй!
2 комментария
Монголын бахархал гэдэг үг яг тохирч байна
CS2-д ингэж амжилттай байна гэдэг гайхалтай