BLAST.tv Austin Major тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирж буй The MongolZ CS2 баг Монголын дэмжигчидтэйгээ анхны томоохон фэн уулзалтаа хийхээр болжээ. “The MongolZ Homecoming” нэртэй энэхүү түүхэн арга хэмжээ 2025 оны 6-р сарын 29-нд Улаанбаатар хотын AIC Steppe Arena-д болно.
Багийн үнэнч дэмжигчид болох “Horde”-ууд та бүхнийг энэхүү онцгой мөчид оролцож, багийнхаа тоглогчдыг эх оронд нь, гэрт нь угтахыг урьж байна. Арга хэмжээний үеэр:
- Тоглогчидтой уулзах, гарын үсэг зуруулах
- Дурсгалын зураг, сюрприз хөтөлбөрүүд
- Тусгай бэлэг, урамшуулал зэрэг олон сонирхолтой зүйлс хүлээж байна
The MongolZ багийн ард тууштай зогсож, олон улсын тэмцээнд оролцох бололцоог нь бүрдүүлдэг албан ёсны ивээн тэтгэгч бол 1xBet юм. Тэдний дэмжлэг багийн өсөлт, амжилтад чухал хувь нэмэр оруулсаар байна.
Арга хэмжээний мэдээлэл:
- Байршил: AIC Steppe Arena, Улаанбаатар
- Огноо: 2025 оны 6-р сарын 29
- Тасалбар: Shoppy.mn дээр тун удахгүй худалдаанд гарна
“Happy Homecoming, Horde!”