The MongolZ PGL Cluj-Napoca 2026-г ялалтаар нээлээ

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
Techno

Румынд үргэлжилж буй PGL Cluj-Napoca 2026 тэмцээний эхний шатанд The MongolZ Бразилын paiN Gaming-ийг 2:1-ээр буулган авч, тэмцээний эхлэлээ амжилттай тавилаа. Цувралын явцад тэд нэг мап алдаад зогсохгүй, дараагийн тоглолтуудад илт давамгай байдлаа харуулж эргэн ирсэн нь анхаарал татав.

Эхний мап Nuke дээр The MongolZ 7:13-аар ялагдаж, цувралыг таагүй эхлүүлсэн. Гэвч хоёр дахь мап Mirage дээр тоглолтоо огцом сайжруулж, 13:1 гэсэн нэг талыг барьсан оноогоор хожин цувралыг тэнцүүллээ.

Шийдвэрлэх Dust2 мап дээр The MongolZ бүрэн хяналттай тоглож, 13:2-оор илт давуу ялалт байгуулснаар нийт дүн 2:1 болж өндөрлөв. Ингэснээр тус баг тэмцээнийг 1–0 гэсэн амжилтын үзүүлэлттэй үргэлжлүүлж байна.

Мап тус бүрийн үр дүн:

  1. Nuke — The MongolZ 7:13 paiN Gaming
  2. Mirage — The MongolZ 13:1 paiN Gaming
  3. Dust2 — The MongolZ 13:2 paiN Gaming

The MongolZ-ийн дараагийн тоглолт өнөөдөр шөнө 01:00 цагт Vitality-ийн эсрэг болно. Мөн The MongolZ баг 1xBet Монголоос дэмжлэгтэйгээр тэмцээнд оролцож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй