The Mongolz Роттердамыг зорихоор боллоо: BLAST Open 2026-ийн урилгаа авав

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
The Mongolz

Монгол Улсын Counter-Strike-ийн шилдэг баг болох The Mongolz дэлхийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг BLAST Open Rotterdam 2026-д оролцох албан ёсны урилгаа хүлээн авлаа. Энэхүү тэмцээн нь ирэх хаврын хамгийн том тулаануудын нэг байх бөгөөд нийт 16 баг аваргын төлөө өрсөлдөнө.

BLAST-аас Нидерланд улсад зохион байгуулж буй анхны томоохон хэмжээний арга хэмжээ болох энэхүү тэмцээний дэлгэрэнгүй мэдээллийг доор багцлав:

  • Хугацаа: 2026 оны 3-р сарын 18-наас 29-ний хооронд.
  • Шагналын сан: Нийт 1,100,000 ам.доллар.
  • Байршил: Хасагдах шатны тоглолтууд Роттердам хотын алдарт Ahoy Arena-д үзэгчдээр дүүрэн явагдана.
  • Сонгон шалгаруулалт: Багуудыг Valve-ийн албан ёсны чансаа болон сонгон шалгаруулах тоглолтуудад үндэслэн урьжээ.

Тэмцээний формат ба ач холбогдол

Тэмцээн хэсгийн шатны тоглолтуудаар студид болох ба хасагдах шатны тоглолтууд тайзан дээр явагдана. Шагналын сангийн нэг хэсгийг багуудын амжилтын үзүүлэлтээр шууд хуваарилах бөгөөд үлдсэн хэсгийг клубүүдийн нэгдсэн санд төвлөрүүлэх ажээ.

The Mongolz Роттердамыг зорихоор боллоо: BLAST Open 2026-ийн урилгаа авав
Зургийг: x.com/BLASTPremier/

Ач холбогдол: “The Mongolz” багийн хувьд энэ нь дэлхийн чансаагаа ахиулах, олон улсын тавцанд “Монгол хүч”-ийг дахин тамгалах асар том боломж юм. Тэдний Valve чансаагаар шууд уригдсан нь дэлхийн шилдэг багуудын эгнээнд баттай зогсож буйг илтгэж байна. The MongolZ баг 1xBet Монголын дэмжлэгтэйгээр тэмцээнд оролцоно.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй