The MongolZ шөвгийн наймд Natus Vincere-тай тоглоно

by Уянга Эрдэнэбилэг
0 comments
The MongolZ–Vitality шөнө тулах мөч: Budapest Major плей-офф эхэллээ

Counter Strike-2 (CS2) төрлийн нэгдүгээр зэрэглэлийн “ESL Pro League Season 23” тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд өнгөрсөн шөнө өндөрлөж, шөвгийн наймд өрсөлдөх багууд тодорлоо. 776 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг багууд өрсөлдөж байна.

Хоёрдугаар шатны тоглолтын дүнгээр дараах найман баг шөвгийн наймд шалгарчээ.

  • Германы “MOUZ”
  • ОХУ-ын “Team Spirit”
  • Монголын “The MongolZ”
  • Туркийн “Aurora Gaming”
  • Бразилын “Legacy”
  • Украины “Natus Vincere”
  • Туркийн “FUT Esports”
  • Данийн “Astralis”

Монголын “The MongolZ” баг шөвгийн наймын шатанд Украины “Natus Vincere” багтай учраа таарч, тоглолт Баасан гарагийн 17:00 цагт болохоор товлогджээ. Хоёр баг өмнө нь томоохон тэмцээний хүрээнд нийт есөн удаа учраа таарахад “The MongolZ” баг өрсөлдөгчөө гурван удаа буулган авч байсан статистиктай байна.

Хэрэв Монголын баг энэ шатанд ялалт байгуулбал хагас шигшээд Туркийн “FUT Esports” болон Германы “MOUZ” багуудын тоглолтын ялагчтай таарах юм.

Шөвгийн наймд шалгарсан багуудаас Германы “MOUZ” тэмцээний гол фаворитуудын нэгээр нэрлэгдэж байна. Тэд хоёрдугаар шатны тоглолтыг нэг ч хожигдолгүй давж гарсан бол Украины “Natus Vincere” баг хоёр хожигдол, гурван хожил авснаар энэ шатанд үлдсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээгээрэй