CS2 төрлийн PGL Cluj-Napoca 2026 тэмцээнд өрсөлдөж буй The MongolZ баг Францын Vitality-тай тоглон 1:2-оор хожигдлоо. Манай баг эхний мап дээр Mirage-ийг сонгож, улмаар ялалт байгуулсан ч цувралыг дуусгаж чадсангүй.
Харин Vitality дараагийн хоёр мап болох Dust2 болон Nuke дээр дараалан хожсоноор The MongolZ тэмцээний эхний ялагдлаа хүлээлээ. Nuke дээр манай баг эхлэлийг боломжийн тавьсан ч тоглолтын явцад тактикийн алдаа гаргаж, онооны давуу талаа хамгаалж чадаагүй байна.
Мап тус бүрийн дүн:
- Mirage — The MongolZ ялсан
- Dust2 — Vitality ялсан
- Nuke — Vitality ялсан
Ингэснээр The MongolZ нэг хожил, нэг хожигдолтойгоор тэмцээнээ үргэлжлүүлж байна. Дараагийн өрсөлдөгч нь Украины B8 бөгөөд тэд өнөөдөр Монголын цагаар 19:00 цагаас тоглоно.